11-р сарын 5-ны өдөр Хятадын Үндэсний архивын газраас мэдээлснээр, Индонезийн Жакарта хотноо зохион байгуулагдсан "Дэлхийн дурсамж" хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн хорооны (MOWCAP) 11 дэх удаагийн ерөнхий хуралдаанаар БНХАУ-аас нэр дэвшүүлсэн "Хятадын Загасны хайрс хэлбэрийн бүртгэл (1581–1934)", "Макаогийн Жинхү эмнэлгийн буяны нийгэмлэгийн архивын баримт (1857–1961)" болон "Хятад улсын ядуурлыг бууруулах зорилтот хөтөлбөртэй холбоотой архивын баримт"зэрэг гурван түүхэн баримт бүс нутгийн жагсаалтад албан ёсоор бүртгэгдлээ. Өдгөө манай улсын баримтат өвийн 20 зүйл "Дэлхийн дурсамж" хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн бүртгэлд бүртгэгдээд байна.

"Хятадын Загасны хайрс хэлбэрийн бүртгэл (1581–1934)"
Эдгээрийн дотор "Хятадын Загасны хайрс хэлбэрийн бүртгэл(1581–1934)" нь Жэжян мужийн Жинхуа, Ланьси, мөн Аньхүй мужийн Шюнин зэрэг газраас гаралтай, газрын бүртгэлийн 2357 боть баримт бичгийг багтаадаг. Эдгээр баримт бичиг нь газрын нөөцийн менежментийн дэлхийн түүх, Зүүн Ази дахь орчин үеийн газрын тогтолцооны хувьсал, орон нутгийн хүн ам болон байгууллагуудын бүтэц, эмэгтэйчүүдийн эрхийн хамгаалалт, байгаль орчныг хамгаалах асуудлуудыг судлахад чухал ач холбогдолтой юм.
"Макаогийн Жинхү эмнэлгийн буяны нийгэмлэгийн архивын баримт (1857–1961)" бичгүүд нь нийт 5,400 хадгаламжийн нэгжээс бүрддэг. Хятад болон Өрнөдийн соёлын хэлхээ холбоо, эмэгтэйчүүдийн эрх, олон нийтийн боловсрол, хүмүүнлэгийн тусламж зэрэг өргөн хүрээний сэдвийг хамарсан эдгээр түүхэн баримтууд нь Макао дахь буяны эрүүл мэндийн үйлчилгээний хөгжил болон түүний гүйцэтгэсэн үүргийг тодхон тусгасан байдаг.

"Хятад улсын ядуурлыг бууруулах зорилтот хөтөлбөртэй холбоотой архивын баримт"
Энэ удаад сонгогдсон баримтат өвийн гурван бүтээл нь Хятадын түүх, соёлын өвөрмөц үнэ цэнийг цогцоор нь хадгалсан хосгүй чанартай юм. Эдгээр архив, баримтууд нь Хятадын үндэсний сэтгэлгээ, холч ухааныг шингээхийн зэрэгцээ тус улсын соёл иргэншлийн олон улсын хэмжээний нөлөө, ач холбогдлыг тодхон илтгэж байна.
