Синьхуа агентлагийн 11-р сарын 06-ны өдрийн мэдээ: БНХАУ-ын дарга Ши Жиньпин 10-р сарын 28-ны өдөр Австралийн 110 залуу оюутанд хариу захидал илгээж, Хятад, Австралийн найрамдлын үйл хэрэгт цаашид идэвхтэй оролцохыг уриалан урамшуулжээ.
Ши Жиньпин захидалдаа: Та бүхнийг саяхан Хятадад хүрэлцэн ирж, Хятад, Австралийн залуучуудын (их, дээд сургуулийн оюутнуудын) сэлүүрт завины болон луут завины нөхөрсөг тэмцээнд оролцон, Хятадын их, дээд сургуулийн оюутнуудтай нэгэн талбарт өрсөлдөж, гүнзгий санал солилцон, хил хязгаарыг давсан нөхөрлөлийг бий болгож, сайхан дурсамж үлдээсэнд сэтгэл ихэд хангалуун байна хэмээн илэрхийлэв.
Ши Жиньпин мөн Хятад, Австралийн найрсаг харилцаа, солилцоо урт удаан түүхтэй бөгөөд хоёр орны харилцааны ирээдүй залуу үеийнхнээс хамаарна гэдгийг онцоллоо.
Тэрээр цааш нь, Та бүхэн Хятад, Австралийн найрамдлын үйлсэд цаашид ч идэвхтэй оролцож, хоёр орны найрамдал, хамтын ажиллагаа үргэлж эрч хүчтэй, бат бөх хэвээр байлгана гэдэгт найдаж байна.
Саяхан Сиднейн их сургууль зэрэг их, дээд сургуулийн 110 австрали оюутан хамтран БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон Австралийн Ерөнхий сайд Энтони Албанезид захидал илгээжээ.
Тэд захидалдаа Хятадад айлчилж, танилцах болон солилцооны арга хэмжээнд оролцсон туршлагаа танилцуулж, Хятадын олон мянган жилийн түүх, соёл болон шинжлэх ухаан, технологийн инновацын чадавхыг биширч байгаагаа илэрхийлсэн байна. Мөн Хятад, Австралийн найрамдлыг түгээн дэлгэрүүлж, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх хүсэл эрмэлзлээ илэрхийлжээ.
