
Хятадын үндэсний хөгжил шинэчлэлийн хорооны хэвлэлийн бага хурлаас энэ өвлийн халаалтын эрчим хүчний нөөц хангалттай байж, иргэдийн дулаахан өвөлжөхийг баталгаажуулж байна гэж мэдэгдэв.
10-р сарын сүүлчээр Хятадын хэмжээний цахилгаан станцуудын нүүрсний нөөц 2.1 тэрбум тонн давсан бөгөөд 36 хоногийн нөөцтэй байна. Энэ өвлийн халаалтын улиралд байгалийн хийн өдрийн дээд хэмжээний нийлүүлэлт 1.75 тэрбум куб метрээс давж, өмнөх улирлынхаас ойролцоогоор 70 сая куб метрээр их байна. Цахилгаан эрчим хүчний талаар халаалтын улиралд улсын хамгийн цахилгааны ачаалал 1.52 тэрбум киловатт орчим байж, энэ нь өмнөх оны өвлийн улирлаас ойролцоогоор 90 сая киловаттаар нэмэгдэх төлөвтэй байна. Тогтвортой эрчим хүчний суурилагдсан чадал өмнөх оныхоос ойролцоогоор 1 тэрбум киловаттаар нэмэгдэж, цахилгаан эрчим хүчний чадвар ерөнхийдөө хэрэгцээний шаардлагыг хангах болно.
