solongonews
Хятадын сансрын станц түүхэндээ анх удаа гадаадын сансрын нисгэгч хүлээн авлаа
2026-11-09 10:54

Хятадын Сансрын Инженерийн Албанаас мэдээлснээр, Пакистаны сансрын нисгэгч "Шэньжөү-24" хөлгийн багт сансар судлалын мэргэжилтнээр оролцохоор болжээ. Тэрээр тойрог замд богино хугацаанд ажиллаад, "Шэньжөү-23" хөлгийн багийнхантай хамт эх дэлхийдээ буцаж ирэх юм.

Энэхүү үйл явдал нь Хятадын нисгэгчтэй сансрын хөтөлбөрийн түүхэнд гадаадын сансрын нисгэгч оролцож буй анхны тохиолдол бөгөөд "Тяньгун" станц ийнхүү анхны гадаад зочноо хүлээн авч байна.
 
Хятад, Пакистан улсууд 2025 оны 2-р сард Исламабад хотноо “Хятадын сансрын станцын даалгаварт оролцох Пакистаны сансрын нисгэгчдийг сонгон шалгаруулах, бэлтгэх тухай хамтын ажиллагааны хэлэлцээр”-т гарын үсэг зурснаар сонгон шалгаруулалт албан ёсоор эхэлсэн юм. Урьдчилсан, хоёрдугаар болон эцсийн шатны нарийн чанд үнэлгээний дүнд Пакистаны талаас хоёр нэр дэвшигч тунаж үлджээ. Тэд Хятад улсад сургалтад хамрагдаж, шаардлагатай шалгалтуудыг амжилттай давсан бөгөөд тэдний нэг нь үндсэн багт орж сансарт нисэх бол, нөгөө нь нөөц сансрын нисгэгчээр ажиллах юм байна.

 

Редактор : Т.Шинэцэцэг
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл