solongonews
Хорчин элсэн цөлийн ногоон хөгжлийн зам
2026-11-09 15:03

Ойрын жилүүдэд Өвөр Монголын Тунляо хотын Найман хошууны Дайчинтал суурингийн Хашаат тосгоны хөмөл тариалах жишиг бүсэд стандартын шаардлага хангасан 24 хүлэмж эгнэн байрласан харагдана. Хашаат тосгон Хорчины элсэн цөлийн бүсэд оршдог газар зүйн онцлог, байгалийн нөөц боломждоо тулгуурлан “тосгоны хамтын өмч + аж ахуйн нэгж” загварыг үйл ажиллагааны үндэс болгож, “их сургууль + орон нутаг + аж ахуйн нэгж” гэсэн үйлдвэрлэл, сургалт, судалгааны хамтын ажиллагааг технологийн дэмжлэг болгон, тариалан ба мал аж ахуйг харилцан нөхөх эргэлтийн тогтолцоогоор экологийн сууриа бэхжүүлжээ. Ингэснээр ашиглагдахгүй болсон хуучин хүлэмж, байгууламжийн нөөцийг дахин ашиглалтад оруулж, шинжлэх ухаан, технологид тулгуурлан хөдөө аж ахуйг хөгжүүлэх, хамтын орлогыг нэмэгдүүлэх, иргэдийн амьжиргааг хамтдаа дээшлүүлэх хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх шинэ замыг нээсэн байна.

Тариалалтыг улирлаар зөрүүлэн зохион байгуулж, жилийн турш ургац хураах нь Хашаатын хөмөлийн үйлдвэрлэлийг тасралтгүй явуулах гол давуу тал юм. Ил талбайд тарьсан хөмөл жил бүрийн 5-10-р сар хүртэл тариалдаг бөгөөд нэг удаагийн ургацын хэмжээ нэг акр талбайгаас 2500 жингээс давдаг. Нэг удаа тарьсан талбайгаас 8–10 жилийн турш дараалан ургац авах боломжтой.

Тус бүсийн ажиллах хүчний зохион байгуулалт уян хатан бөгөөд туршлагатай ажилчид өдөрт дунджаар 300 юанийн орлого олдог бол цагийн ажилчдад нэг цагийн 15 юанийн хөлс олгодог. Ингэснээр тосгон болон ойр орчмын нутгийн 30 гаруй иргэнийг жилийн турш уян хатан ажлын байраар хангаж, гэрийнхээ ойролцоо ажиллан “ногоон орлогын эх үүсвэр”-тэй болжээ.
 
Хөмөлийн
үндэс сайн хөгжсөн байдаг тул элс тогтоон, хөрсийг хамгаалах ач холбогдолтой. Ургац хураалтын үеэр гардаг захын болон илүүдэл хэсгүүд нь пестицидийн үлдэгдэлгүй, чанартай малын тэжээл болдог. Тус бүс тосгоны мал аж ахуй эрхлэгчидтэй хамтран эдгээр үлдэгдлийг бүрэн цуглуулж, малын тэжээл болгон ашигладаг бол малын бууцыг тариалангийн талбайд буцаан ашиглаж, хөрсний үржил шимийг нэмэгдүүлдэг.
 
Хашаат тосгоны захиргааны дарга Жан Шүхүй:
 
- Хөмөлийн
үйлдвэрлэл хөгжсөнөөр тосгоны хамтын өмчийн орлого нэмэгдэж, олон нийтийн хэрэгцээнд зарцуулах хөрөнгөтэй болж, иргэд гэрийнхээ ойролцоо ажиллах боломжтой болжээ гэж хэллээ.



Редактор : Б.ХУРЦ
Сэтгүүлч : Жан Жүхай, Инь Юаньюань, Бао Хунянь
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл