solongonews
Тунляо хотын тариалангийн ургац дахинаар нэмэгджээ
2026-11-09 15:38

Аравдугаар сарын 26-нд Тунляо хотын эрдэнэ шишийн нэгж талбайн ургацыг нэмэгдүүлэх ажлыг өргөн хүрээнд хэрэгжүүлэх 2026 оны туршлага солилцох, газар дээр нь танилцах үйл ажиллагаа болжээ. Энэ жил хотын хэмжээнд эрдэнэ шишийн нэгж талбайн ургацыг нэмэгдүүлэх 13.54 сая акр талбай бүхий туршилт, жишиг бүсээс 4.0699 сая орчим акр талбай нь ургацыг дахинаар нэмэгдүүлэх түвшинд хүрчээ. Энэ нь улсын хэмжээнд үр тарианы гол үйлдвэрлэлийн бүсүүдийн дунд тэргүүлэх байр сууриа хадгалсан байна. Ийнхүү хотын хэмжээнд эрдэнэ шишийн нэгж талбайн ургацыг нэмэгдүүлэхэд чиглэсэн “Тунляогийн загвар” шинэ ахиц дэвшилд хүрсэн.

Тунляо хот нь дэлхийн эрдэнэ шиш тариалах гурван гол алтан бүсийн нэгнийх нь төв хэсэгт оршдог бөгөөд улсын хэмжээний чухал арилжааны үр тарианы бааз юм. Үр тарианы нийт үйлдвэрлэл, эрдэнэ шишийн тариалалтын талбай болон ургацын хэмжээгээрээ Өвөр Монголын хэмжээнд олон жилийн турш тэргүүлэх байруудыг эзэлж иржээ. 2025 онд тус хотын үр тарианы нийт үйлдвэрлэл 20.21 тэрбум жинд хүрч, 22 жил дараалан их ургац авсан бөгөөд улсын хэмжээнд үр тарианы гол үйлдвэрлэлийн бүсүүдээс хамгийн түрүүнд хоёр сая акр талбайд ургацаа дахинаар нэмэгдүүлэх түвшинд хүрсэн байна.

Хотын хэмжээнд 100 акр талбай бүхий 930 туршилтын талбай, 1000 акр талбай бүхий 139 жишиг бүс, 10 мянган акр талбай бүхий 24 туршилт, жишиг бүс байгуулжээ. Технологийн хамрах хүрээ 8 хошуу, шянь, дүүрэг, 104 сум, суурин болон ферм, 1914 гацаа тосгонд хүрсэн байна.

 
Хятадын Х
өдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн Тариалангийн шинжлэх ухааны хүрээлэнгийн судлаач Ли Шаокүнь:

 
- Ө
нгөрсөн онд Тунляо хот улсын хэмжээнд үр тарианы гол үйлдвэрлэлийн бүсүүдээс анх удаа хоёр сая акр талбайд “нэг акр газраас нэг тонн ургац авах” амжилт гаргасан бол энэ жил эрдэнэ шишийн ургалтын хугацаанд цаг агаарын тааламжгүй нөхцөл байдал янз бүрийн хэмжээгээр тохиолдсон ч уг түвшинд хүрсэн талбайн хэмжээ дөрвөн сая акраас давсан. Энэ нь эрдэнэ шишийг шигүү тариалж, өндөр ургац авахад чиглэсэн нарийн зохицуулалтын технологийн систем тогтвортой, найдвартай болохыг бүрэн нотолж, нэгж талбайн ургацыг өргөн хүрээнд нэмэгдүүлэх ажлын бодит үр дүнг харуулж байна гэж хэллээ.



Редактор : Б.ХУРЦ
Сэтгүүлч : Жан Жүхай, Хань Юньлин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл