Уулаа түшин амьдарч усаа даган нүүдэллэнэ гэдэгчлэн Хятадын Фүжянь нутгийн ард түмэн далай даган амьдардаг учир далайн торгоны замын бодлогоор баярын чимээ тасралтгүй дуулдана.
2026 оны дэлхийн усан онгоцны тоног төхөөрөмжийн их хурал Фүжөү хотод болж, "Бүс ба Зам" санаачилгын 43 улсын 175 төлөөлөгч оролцож, далайн эдийн засгийн салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг хэлэлцэв. Фүжянь мужид бойжуулсан мөөгний цэцэрлэгийн технологи 100 гаруй улс орон, бүс нутагт тархан, 24 улсад туршилтын суурин байгуулагджээ. Энэ оны эхний гурван улиралд Фүжянь мужийн "Бүс ба Зам" орнуудтай худалдааны эргэлт 816.33 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үесээс 9 хувиар өссөн бөгөөд худалдааны хэмжээ өнгөрөгч онуудын мөн үеийн хамгийн өндөр түвшинд хүрчээ.

Шямэнь боомтод ачаа бараа буулган ачиж ачааны онгоцнууд сүлжилдэнэ. 11-р сарын 7-нд Хятадын үйлдвэрлэлийн бараагаар дүүргэсэн "Шинэ торгоны зам" онгоц Шямэнь боомтын Хайтян гармаас алгуурхан хөдөлж, "Далайн торгоны замын" чиглэлээр Зүүн Өмнөд Ази руу аялна. "Хятадын анхны далайн аян сэдэвт 'Бүс ба Зам' олон улсын логистикийн үйлчилгээний брэнд ба платформ болох 'Далайн торгоны зам' чиглэл нь 8 жилийн хугацаанд 160 чиглэлд нисэж, 50 орны 153 боомтод хүрч, холбоотон гишүүдийн тоо 393 болж нэмэгдсэн байна гэж Фүжянь мужийн далайн торгоны замын үйлчилгээний компанийн ерөнхий захирал Ли Нань тайлбарлав.
Дэд бүтцийн байгуулалт хурдасч бизнесийн харилцаа улам нягтарна
Эх газарт Фүжянь мужийн Европ (Ази) чиглэлийн галт тэрэг 13 орны 30 гаруй хотод хүрч, дотоод газар нутгийг далайтай холбосон холбоос болсон бол агаарт "Торгоны замын нисэх" төсөл тогтвортой явагдаж, Фүжөү, Шамэнь нисэх буудал бүс нутгийн агаарын тээврийн төв болж, олон улстай холбогдох, огтлолцсон "агаарын коридор"-ыг бүрдүүлжээ.
Фүжянь нь Хятадын дунд, баруун бүс нутгийг налж Хөхмөрний гурвалжин хойгийг холбон өмнө зүгт Гуандүн-Хонконг-Макаог холбосон чухал орон зайн давуу талд түшиглэн худалдаа бизнесийн хөрөнгө оруулалт, хамтралцааг чангалан салбарын гинжин холболтыг гүнзгийрүүлж харилцан бодит ашигт хүрэхийг эрхэмлэнэ.
Иргэншлийн солилцоог сайжруулан олон улсын “найзын тойрог”-ийг тасралтгүй өргөжүүлнэ
24 улсын төлөөлөгчид 10-р сарын 17-нд Фүжөү хотноо цугларч, 21-р зууны Далайн Торгоны Замын газар нутгийн засаг захиргааны хамтын ажиллагаа ба олон улсын найрамдал, хотын яриа хэлэлцээнд оролцож, глобал удирдлага, далайн эдийн засаг зэрэг сэдвүүдийг хэлэлцэж, хамтын ажиллагааны 7 баримт бичиг бүрдүүлсэн.
Оролцогчид Фүжөү хотын түүх соёлын газруудаар зочилж, энэхүү хотын шинэ эриний нээлттэй, тэвчээртэй байдлыг мэдэрсэн.
- Фүжөү хот гүн зузаан түүх соёлын суурьтай, хүн ард нь найрсаг сайхан, хүмүүс ирж биечлэн ойлгож болно гэж Бразилын Пиои мужийн стратегийн хөрөнгө оруулалтыг дэмжих газрын Шямэнь дахь төлөөлөгчийн газрын захирал Сауро Бланко хэлэв.
Өдгөө Фүзянь муж 53 улсын 138 муж (тойрог), хот (бүс)-тай найрамдал хотын харилцаа тогтоосон. Соёлоор холбоос болгон ашигласнаар ирсэн Фүзянь мужийн “найзын тойрог” улам өргөжих нь лавтай.

