Хятадын агаарын салхин эрчим хүчний систем туршилтын нислэгээ амжилттай хийлээ
2026-11-10 10:27
Хятадын Хунань мужийн Юэян хотод дэлхийн анхны 4,000 метрийн өндөрт ажиллах агаарын салхин эрчим хүчний систем туршилтын нислэгээ саяхан амжилттай хийлээ. Ингэснээр ийм төрлийн системийг хот суурин газрын орчинд анх удаа туршсан байна.
Хятадад бүтээсэн S4000 систем нь гелиэр дүүргэсэн төхөөрөмжөөр хөнгөн жинтэй цахилгаан үүсгүүрийг хэдэн мянган метрийн өндөрт өргөж, салхины хүчийг ашиглан цахилгаан үйлдвэрлэдэг.
S4000 нь 67 метр урт, 40 метр өргөн, 23 метр өндөр бөгөөд 10–35 киловольтын хүчдэл гаргах хүчин чадалтай. Энэ систем нь цахилгаан хангамжийн дэд бүтэц хязгаарлагдмал бүс нутгийг цэвэр эрчим хүчээр хангах боломжтой юм.
Редактор : Б.САРУУЛ
Эх сурвалж : ChinaDaily.com.cn
Дэлгэрэнгүй үзэх
