solongonews
2026 оны зуны киноны улирлын орлого 3 тэрбум юанийг давлаа
2026-07-13 17:06
2026 оны зуны киноны улирлын орлого 3 тэрбум юанийг давлаа

Онлайн платформын мэдээллээр,Хятадын 2026 оны зуны киноны улирлын нийт орлого (урьдчилсан борлуулалтыг оролцуулан) 3 тэрбум юанийг давжээ. Харин энэ оны нийт киноны орлого 18.7 тэрбум юаниас давсан байна. Энэ зуны улиралд дотоод, гадаадын 100 гаруй кино ээлж дараалан нээлтээ хийх бөгөөд түүхэн, инээдмийн, тулаант, хүүхэлдэйн, шинжлэх ухааны уран зөгнөлт зэрэг олон төрлийг хамарч байна.

Энэ жилийн зуны киноны улиралд үзэгчдийн сонголт уламаар өргөжжээ. Инээдмийн төрлийн “Күнфү эмэгтэйчүүдийн хөлбөмбөг”, “Өөрийнхөөрөө”, хүүхэлдэйн кино “Найман дагина”, “Тан улсын чөтгөр мөрдөгч”, баримтат кино “Тэр уул, тэр ус”, шинжлэх ухааны уран зөгнөлт адал явдалт “Одод гэрэлтэх мөчид” зэрэг бүтээлүүд үзэгчдийн хүртээл болж байна.

Үүнээс гадна 2026 оны АНУ–Канад–Мексикийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж буйтай холбогдуулан Хятадын олон хотын кино театрууд том дэлгэцээр хамтдаа үзэх тусгай арга хэмжээг зохион байгуулж, үзэгчдэд кино театрын түвшний дүрс, дууны мэдрэмжийг хүргэж байна. Ингэснээр “кино + спорт” хэлбэрийн хэрэглээний эрэлт ч тасралтгүй өссөөр байна.

Найруулагч: Б.САРУУЛ
Эх сурвалж : cctv.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл