solongonews
Ланьцан-Меконгийн сав газрын орнуудын соёл, урлагийн XIV‌ наадам Юньнаньд нээлтээ хийлээ
2026-10-29 16:39
Меконгийн сав газрын орнуудын соёл, урлагийн XIV‌ наадам (14th Lancang-Mekong National Culture and Arts Festival) нь 2026 оны 10-р сарын 28-ны өдөр БНХАУ-ын Юньнань мужийн Шишуанбаньнад нээлтээ хийлээ.

Ланьцан мөрн-Меконг голын сав газрын зургаан улсын уран бүтээлчид нэг дор цуглаж, өөр өөрийн орны соёлын өв, уламжлалыг харуулсан гайхамшигт тоглолтуудаа толилууллаа. Тус наадмын үеэр Ланьцан мөрн-Меконг голын дагуух улс орнуудын хоорондох соёлын солилцоо, аялал жуулчлалын хамтын ажиллагааг улам бүр хөгжүүлэхэд чиглэсэн цуврал арга хэмжээнүүд зохион байгуулагдана.

Үндэсний уламжлалт хувцас заслаараа гоёсон уран бүтээлчид тайзнаа авьяас билгээ хуваалцав


Уран бүтээлчдийн тоглолт үзэгчдийн нижигнэсэн алга ташилтын дор ар араасаа ундарсаар байлаа


Олон улсын соёл, урлагийн тоглолтуудыг ийнхүү нэгэн тайзнаа цогцлоон толилууллаа


Редактор : Т.Шинэцэцэг
Сэтгүүлч : Нандин Цовоо
Эх сурвалж : solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл