solongonews
Хятадын тамганы сийлбэрийн урлаг
2026-10-29 19:30

Хятадын тамганы сийлбэр нь голчлон чулууг материал болгон ашиглаж, сийлбэрийн хутгаар ханз үсгийг урлан дүрсэлдэг өвөрмөц урлаг юм. Энэхүү урлаг нь эртний Хятадын тамга урлах уламжлалаас үүсэлтэй бөгөөд 3000 гаруй жилийн түүхтэй.

 
Тус урлаг нь хятад уран бичлэгийн бийрийн татлага, үсгийн бүтэц, зохиомжийг чухалчлахын зэрэгцээ сийлбэрээр дамжуулан уран сайхны эрх чөлөө, цэгцтэй байдал, тансаг байдлыг илэрхийлдэг. Өчүүхэн бага талбайд ур чадвараа гайхуулж, сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг энэхүү урлагийг Хятадын бичгийн хүмүүс төдийгүй энгийн ард иргэд ч өргөнөөр сонирхон таашаадаг.


Тамганы сийлбэрийн бүтээлийг бие даасан урлагийн бүтээл болгон үзэж сонирхохоос гадна уран зураг, уран бичлэг зэрэг бүтээлд өргөн ашигладаг. 2009 онд ЮНЕСКО-гийн Биет бус соёлын өвийн жагсаалтад албан ёсоор бүртгэгдсэн байна.


Редактор : Х.АРВИНТАЛ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл