
11-р сарын 1-ний өдөр Гуаншигийн Жуан Үндэстний Өөртөө Засах Орны Гүйлинь хотын Луншэн олон үндэстний өөртөө засах шяний Пинань тосгонд гадаадын жуулчид тутаргын будаа хураах үйл ажиллагаанд оролцож байна.

Сүүлийн өдрүүдэд Гуаншигийн Жуан Үндэстний Өөртөө Засах Орны Гүйлинь хотын Луншэн олон үндэстний өөртөө засах шяний ургац хураалтын ид үе эхэлжээ. Энэ нь тухайн нутгийн жил бүрийн хөдөө аж ахуйн чухал ажил төдийгүй аялал жуулчлал, соёлын онцлогийг мэдрүүлэх арга хэмжээний нэг юм.

Энэ жил гадаадын олон жуулчин орон нутгийн жуулчны бааз, айл өрхөд урьдчилан холбогдож, тус бүс нутгийг зорин ирж, байгалийн үзэсгэлэнт газруудтай танилцахын зэрэгцээ намрын ургац хураалтын төрөл бүрийн ажилд биечлэн оролцож, хөдөө аж ахуйн амьдралыг мэдэрч байна.




