11-р сарын 3-ны өдөр Чүнчин хотын амьтны хүрээлэн хулсны баавгай “Манзай”-гийн бамбаруушид 100 хоногийн ойг тохиолдуулан олон нийттэй уулзуулах арга хэмжээ зохион байгуулав.

Бамбарууш 7-р сарын 27-ны өдрийн үүрийн 04 цаг 23 минутад төрсөн бөгөөд төрөх үедээ 187 грамм жинтэй байжээ. Харин 100 хоногтой болоход жин нь 6400 граммаас давсан байна.
Мэдээлснээр, энэ бамбаруушийн эх нь “Манзай” хэмээх нэртэй хулсны баавгай байж, өмнө нь Шиши, Чинчин, Шиншин, Чэньчэнь, Манцаньцань нэртэй таван бамбарууш төрүүлж өсгөжээ.
Энэхүү бамбарууш нь “Манзай”-гийн үржлийн амжилтын бас нэгэн илрэл төдийгүй, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд үнэтэй туршлага хуримтлуулах ач холбогдолтой үйл явдал боллоо.





