Өвөр Монголын “Элсэрхэг газар, говь цөл болон эзгүй хээрийн бүс”-ийн томоохон сэргээгдэх эрчим хүчний баазын цахилгаан дамжуулах шугамын бүтээн байгуулалт эрчимтэй явагдаж байна.
Сүүлийн өдрүүдэд Өвөр Монголын баруун бүсээс Бээжин, Тяньжинь, Хэбэй рүү чиглэсэн ±800 киловольтын хэт өндөр хүчдэлийн тогтмол гүйдлийн цахилгаан дамжуулах шугамын төслийн Өвөр Монгол дахь хэсэг тулгуур багана угсрах шатанд шилжлээ. Барилгачид бүтээн байгуулалтын өмнө фронтод хичээн ажиллаж, улсын хэмжээний гол төслийн барилгын ажлыг төлөвлөгөөний дагуу эмх цэгцтэй урагшлуулж байна.

Энэхүү төсөл нь Өвөр Монголын “элсэрхэг газар, говь цөл болон эзгүй хээрийн бүс”-д байгуулж буй томоохон сэргээгдэх эрчим хүчний баазаас цахилгаан эрчим хүчийг гадагш дамжуулах анхны шугам юм. Тус шугам Өвөр Монголын Ордос хотын Далад хошууны цахилгаан хувиргах станцаас эхэлж, Хэбэй мужийн Цанжөү хотын Шюннань цахилгаан хувисгах станц хүрэх бөгөөд нийт урт нь ойролцоогоор 700 километр байна. Уг шугам Өвөр Монгол, Шаньши, Хэбэй зэрэг гурван муж, өөртөө засах орны нутгийг дамжин өнгөрнө.
Төсөл ашиглалтад орсноор жил бүр Хэбэй мужийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ төвлөрсөн бүсэд 36 тэрбум киловатт.цаг (кВт.ц)-аас дээш цахилгаан дамжуулах боломжтой. Үүний 50 гаруй хувийг сэргээгдэх эрчим хүч эзлэх юм. Энэ нь Бээжин, Тяньжинь, Хэбэй бүс нутгийн цахилгаан эрчим хүчний хангамжийн мэдэгдэхүйц нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.



