
11-р сарын 6-ны өдөр, Хятадын биет бус соёлын өвийн IX экспо Чүнчин хотод нээлтээ хийлээ.
Энэ удаагийн экспод улс орны өнцөг булан бүрээс биет бус соёлын өвийн 890 гаруй төлөөллийн төсөл, 930 гаруй өвлөн уламжлагч оролцов. Экспо нь соёлын өвийг хамгаалах, өвлөн уламжлуулахад голлон анхаарч, соёлын өөртөө итгэх итгэл, өөрийгөө хөгжүүлэх шинэ ололт амжилтыг харуулж байна.
Тус экспо нь “Биет бус соёлын өвийг хамгаалан өвлүүлж, сайхан амьдралыг хамтдаа цогцлооё” уриан дор зохион байгуулагдаж, биет бус соёлын өвийг хамгаалах, өвлөн уламжлагчдыг бэлтгэх, соёлын өвийн урлангуудыг байгуулах зэрэг ажлын ололт амжилтыг төвлөрүүлэн дэлгэн үзүүлж, Хятадын уламжлалт соёлын шилдэг өвийг дэлгэн харуулж байна.







