Өвөр Монголын өвлийн мөс цасны аялал жуулчлалын улирал эхэллээ
2026-11-09 15:12

“Баяр хөөрт мөс, цасны аялал жуулчлалын улирал – Өвөр Монголоо дуулан аялъя” сэдэвт 2026–2027 оны Өвөр Монголын Өөртөө Засах Орны өвлийн аялал жуулчлалын нээлтийн ёслол 11-р сарын 7-ны өдөр Хөлөнбуйр хотын Гэньхэ хотын Ао Лүгуяа цаа бугын овог аймгийн аялал жуулчлалын бүсэд боллоо.
Таван сарын хугацаанд үргэлжлэх энэхүү мөс, цасны аялал жуулчлалын улирлаар Өвөр Монголын нутаг дэвсгэрийн мөс, цасны нөөцийг нэгдсэн байдлаар ашиглаж, өвлийн улирлын онцлогийг харуулсан 338 төрлийн мөс, цасны арга хэмжээ, аялал жуулчлалын 36 шилдэг маршрутыг санал болгож байна. Ингэснээр өвлийн улирлын соёл, аялал жуулчлалын хэрэглээг идэвхжүүлж хөгжүүлэх зорилготой юм.





Редактор : Д.МӨЧИР
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх
