Дэлхийн улс орон бүр ногоон хөгжил, ногоон үзэл баримтлал, ногоон эдийн засгийн чиглэлд анхаарлаа хандуулж байна.
Тэр дундаа Хятад улс сүүлийн жилүүдэд дэлхий нийтээрээ байгаль орчинд ээлтэй, нээлттэй үйл ажиллагаа явуулахыг уриалсан бохирдлыг бууруулах, нүүрстөрөгч багатай хөгжлийн үйл ажиллагааны төлөвлөгөө гэхчилэн цуврал баримт бичгүүдийг дараа дараагаар гаргасан.Энэ сарын эхэнд болсон 2025 оны Хятадын Төвийн эдийн засгийн ажлын хурлаар ч ирэх жилийн эдийн засгийн ажлын найман гол зорилтын нэг болгон “Дахиад л” ногоон хөгжлийг оруулан дахин давтан чухалчилсан байна.
Бодлогоор хэрэгжүүлээд зогсохгүй бодит ажил болгон ажилласаар байна. Жишээ нь сүүлийн жилүүдэд Хятадад гол том хотуудын агаарын бохирдлын нөхцөл байдал илт сайжирч, PM2.5 түвшин буурчээ.Мөн Хятадын сэргээгдэх эрчим хүчний салбарын хөгжлөөр дэлхийг тэргүүлж, нарны, салхин, усан цахилгаан станцаар хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулав. Мод тарих, ойжуулах, цөлжилттэй тэмцэх талд “Хятадын загвар”-аа аль хэдийн хуваалцаад амжив.
Хүмүүс ногоон хөгжлийг улс орон,аж ахуйн нэгж л хийх шаардлагатай гэж ойлгодог.Гэхдээ хувь хүний хувьд энгийн үйлдлээрээ ногоон хөгжлийг дэмжих боломж зөндөө байгаа. Компьютерээр ажиллаагүй үедээ унтраачих хэрэгтэй. Бас гэрлийнхээ чийдэнг сүүн гэрлээр сольчих хэрэгтэй. Цаасаа хоёр талаар нь хэрэглээд хэвшчих.Ингэснээр нэг нүүр цааснаас хэмнэлт гардаг. Энэ чинь хэчнээн мод тайрах байсан бол хагас хувь нь үлдээнэ гэсэн үг.
Дэлхийн эдийн засгийн бодлого тэр чигээрээ “ногоорч” эхэллээ. Уур амьсгалын өөрчлөлт, дулааралтай холбоотойгоор хүн төрөлхтөнд дэндүү олон асуудал тулгарч байгаа. 2030 он гэхэд 9 тэрбумд хүрэх дэлхийн хүн амын хоол хүнсний хангамж хийгээд аюулгүй байдал, хэт хуурайшил, цөлжилтөөс хамгаалах, байгаль орчин, экосистемийн тэнцвэрийг хадгалах боломж гээд хар мянган асуудал бий.
“Санаж явбал бүтнэ, сажилж явбал хүрнэ”гэдгээр чин сэтгэлийг барьж, хичээл зүтгэл гаргавал ногоон хөгжил, ногоон дэлхийтэй болох цаг удахгүй ирнэ.
