solongonews
Доминика Хятадын компаниудад нээлттэй байна
2021-05-25 10:12
Доминика улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Мартин Чарлесийн ярианаас

- Доминика, Хятад улс нь адил тэгш, чин үнэнч харилцаатай, харилцан туслалцдаг сайн найзууд юм. “Ковид-19”-ийг даван туулахын тулд бид харилцан сэтгэл зүрхээ нэгтгэж, хамтдаа тэмцэх хэрэгтэй. Том, жижиг, баян, ядуу гэж ялгахгүй бүхий л улс орнууд нэгдэж, хүн төрөлхтний нийтийн дайснаа дарах ёстой. Доминика цар тахлын эсрэг тэмцэхэд бодит дэмжлэг үзүүлсэн Хятад улсад маш их талархаж байна. Бид дэд бүтцийн салбарт илүү их хамтран ажиллах боломж нөхцөлийг эрэлхийлж байна.

        Хятадын үндэстэн бол тууштай тэмцэгч үндэстэн гэдгийг түүх, бодит байдал дэлхий нийтэд харуулсан. Хятадын хөгжил нь дэлхийн бусад улс оронд үлгэр жишээ болж байна. Хятад улс нь технологи, барилгын салбар дахь дэлхийн тэргүүлэгч орнуудын нэг болсон. Аз болоход “Бүс ба зам” санаачилга нь Доминика зэрэг олон улс орнуудад хүн төрөлхтний хамтын ирээдүйн бүтээн байгуулалтад оролцох боломжийг олгосон юм.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл