
Эрээн хот Хятад, Монгол хоёр улсын хоорондох хил дамнасан тооцоог харилцан нэвтрэлцүүлэх найман арга хэмжээг 8-р сарын 17-нд нийтэллээ.
Сүүлийн жилүүдэд Хятад, Монгол хоёр талын худалдааны цар хүрээний өргөжилтийн дагуу хил дамнасан худалдааны тооцоонд улмаар дэм үзүүлэх нь хоёр улсын хоорондох иргэдийн арилжаанд дөт болохын төдийгүй боомтын үйлчилгээг сайжруулж Чөлөөт Худалдааны туршилтын бүсийн байгуулалтад хүч нэмэрлэх нь дамжиггүй. Үүнд Өвөр Монголын Эрээн хот нь хоёр улсын хоорондох хил дамнасан тооцоог харилцан нэвтрэлцүүлэх найман арга хэмжээ гаргаж, иргэдийн явж суухаас идэж уух, аялал жуулчлал, бараа бүтээгдэхүүн авах, эм эмчилгээг хамарсан бүх хэрэглээний шаардлагад хил дамнасан худалдааны тооцоог биелүүлж буй.
Б.Дуламсүрэн Монгол Улсын Улаанбаатар хотоос Хятадын Өвөр Монголын Эрээн хотод ажлаар ирсэн. Тэрээр буцахдаа аав ээждээ бэлэг сэлт авахаар Эрээн хотын Фан Фан торгоны дэлгүүрээс бараа сонгож байв.
- Төлбөр тооцоо хийхэд одоо маш хялбар болжээ. Хаан Банкын DiGi -Pay апп-аар төлбөр тооцоо өгөх боломжтой болсон. Маш хялбар дөхөм, бас хурдан, ямар ч эрсдэлгүй гэж хэлэв.

Монголл Улсын иргэн Б.Долгорсүрэн
Фан Хуа торгоны дэлгүүрийн эзэнтэн Шүй Фан:
- Бидэнд маш хялбар болсон, эсвэл төгрөгийг юань болгон солих шаардлагатай. Мөн банк хоорондын шууд мөнгө шилжүүлэх боломжийг олгосон гэж хэлэв.

Фан Хуа торгоны дэлгүүрийн эзэнтэн Шүй Фан
Үүнтэй адилхан У.Алтансувд хоолны төлбөрөө DiGi -Pay апп-аар тооцоо хийж байлаа. Тэрээр:
- Өмнө нь бид бэлэн мөнгө авч явах буюу банканд очиж мөнгө солиулна. Одоо харин ямар ч төвөг байхгүйгээр хоёр улсын хоорондох хэрэглээнд DiGi -Pay апп-аар шууд төлбөр тооцоо хийх болсон. Ашиглахад амар, төгрөгийг шууд чөлөөтэй шилжүүлж зарж болно гэж хэллээ.

Монгол Улсын иргэн У.Алтансувд
Хятадын Өвөр Монголын Чөлөөт Худалдааны туршилтын бүсийн Эрээн хотын бүс нь цаашид Гадаадтай холбоотой хэрэглээнд тэтгэмж олгох туршилтын хөтөлбөрийг эхлүүлсэн юм. Энэ хөтөлбөрт Хятадад зочилж буй гадаадын жуулчдыг хэрэглээг дэмжих засгийн газрын бодлогын хүрээнд хамруулах болно. "Сайн байна уу! Хятад улс" апп-аар хэрэглээний ваучер олгох,тооцоонд бодох зэрэг арга хэмжээнүүд хэрэгжүүлэн бодлогын ногдол ашгийг зөв хуваарилж, боомтууд дахь гадаадтай холбоотой хэрэглээний өсөлтийг нэмэгдүүлнэ.
