solongonews
Чөлөөт худалдааны бүсийн хөгжилд тохирсон орчин үеийн боловсролын тогтолцоог буй болгоно
2026-07-03 11:01
Чөлөөт худалдааны бүсийн хөгжилд тохирсон орчин үеийн боловсролын тогтолцоог буй болгоно

Хятадын Өвөр Монголын Чөлөөт Худалдааны Туршилтын Бүсийг байгуулахад Өвөр Монголын боловсролын систем ямар үүрэг гүйцэтгэх ёстой вэ? ӨМӨЗО-ны Боловсролын Газрын дэд дарга Чень Мин энэ тухай сурвалжилгаа хүлээв.Тэрээр:

- Өвөр Монголын Чөлөөт Худалдааны Бүсийг баталснаас хойш ӨМӨЗО-ны Боловсролын Газар Өвөр Монголын Чөлөөт Худалдааны Бүсийн үйл ажиллагааны байр суурьтай бүрэн уялдуулж, аж үйлдвэрийн хөгжлийн хэрэгцээг идэвхтэй ханган, Хятадын үндэстнүүдийн хамтын цогцын ухамсрыг бэхжүүлэх гол уриа доор шаталсан бодлогыг баримталж, Чөлөөт худалдааны бүсийн хөгжилд тохирсон орчин үеийн боловсролын системийг бүрэлдүүлж байна гэжээ.

Суурь боловсролын талд Чөлөөт худалдааны бүсийн хүн амын урсгал болон хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулан чансаатай суурь боловсролын газруудын хангамжийг өргөжүүлж, Чөлөөт Худалдааны Бүсийн ажилчдын үр хүүхдүүдийн боловсрол хүртэх асуудлыг шийдвэрлэнэ. Хилийн сургуулийн барилгын ажлыг эрчимжүүлж, боловсрол, сургалтын чанарыг сайжруулах төслийг цаашид хэрэгжүүлнэ. Хятадын хөгжингүй бүс нутгийн чансаатай сургуулиудтай хосолсон тусламжийн харилцаа тогтоож, боловсролын мэдээлэлжүүлэлтийг ашиглан Чөлөөт худалдааны бүсийн суурь боловсролын ерөнхий чанарыг сайжруулж, хил орчмын хүүхдүүдэд чансаатай боловсрол эзэмших боломжийг олгоно.

Дээд боловсролыг бэхжүүлэх талд Чөлөөт худалдааны бүсийн үйлдвэрлэлийн хэрэгцээнд нийцүүлэн сургалтын хөтөлбөр болон мэргэжлийн чиглэлүүдийг тохируулана. Хөххотын бүсийг шинэ эрчим хүч, шинэ материал, биоанагаах ухаан, том өгөгдөл, хүнсний шинжлэх ухаан, технологийн үйлчилгээнд анхаарлаа төвлөрүүлж, бүс нутгийн дээд боловсрол, шинжлэх ухаан, технологийн инновацийн гол төвийг байгуулахад нь дэмжлэг үзүүлнэ. Манжуурын бүс нь олон улсын худалдаа, хил дамнасан ложистик, орос хэл, боомтын менежмент, хил дамнасан аялал жуулчлал зэрэг мэргэжлийн чиглэлүүдийг хөгжүүлэхэд анхаарлаа төвлөрүүлж, Хятад-Оросын хилийн боловсролын хамтын ажиллагааны суурийг тавина. Эрээнхотын бүс нь монгол хэл, олон улсын худалдаа, олон улсын ложистик, хил дамнасан эмнэлгийн тусламж үйлчилгээ зэрэг мэргэжлийн чиглэлүүдэд анхаарлаа төвлөрүүлж, Хятад-Монголын соёлын солилцооны гол тавцанг буй болгоно.

Мэргэжлийн боловсролыг бэхжүүлэх талаар шинэ эрчим хүч, шинэ материал, биоанагаах ухаан, худалдаа, ложистик, дижитал эдийн засаг, хил дамнасан аялал жуулчлал, олон улсын худалдаа, олон улсын ложистик зэрэг мэргэжлийн чиглэлүүдийн хөгжлийг эрчимжүүлэнэ. Чөлөөт худалдааны бүсийн аж ахуйн нэгж, салбарын байгууллагуудтай гүнзгий нэгдэж, хамтран ажиллаж, боомтын өвөрмөц, давуу талтай хэд хэдэн мэргэжлийн чиглэлийг буй болгоно.

Шинжлэх ухаан, технологийн инновацыг гүнзгийрүүлэнэ. Хөххотын ӨМӨЗО-ны төв хотын боловсрол, шинжлэх ухаан, технологийн инновацын нөөцийн давуу талыг ашиглан дээд боловсрол, шинжлэх ухаан, технологийн инновацын бүсийн төвийг байгуулахад нь дэмжлэг үзүүлэнэ. Хөдөө аж ахуй, мал аж ахуй, эрчим хүч, стратегийн нөөц, ногоон тооцооллын эрчим хүч, эмийн үйлдвэрлэл, экологи, байгаль орчныг хамгаалах, сансар судлал, шинэ материал зэрэг Чөлөөт худалдааны бүсийн гол үйлдвэрлэлийн салбаруудад үндэслэн Өвөр Монголын их дээд сургуулиудыг Чөлөөт худалдааны бүсийн аж ахуйн нэгжүүдийн техникийн сорилт, нийтлэг техникийн хэрэгцээг хангахад нь дэмжлэг үзүүлэнэ.

Олон улсын хамтын ажиллагаа, солилцоог бэхжүүлэх талаар Чөлөөт худалдааны бүсийн институийн инноваци, нээлттэй, харилцан ашигтай бодлогын давуу талыг ашиглан Орос, Монгол зэрэг "Бүс ба Зам"-ын улс орнуудтай харилцаа холбоог бэхжүүлж, Хятад-гадаад хамтын ажиллагааны боловсролын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, гадаад хэлдээ гарамгай, худалдаа, эдийн засгийн дүрмийг сайн мэддэг, хил дамнасан практик ур чадвартай, олон улсын хэмжээнд мэдлэгтэй чадвартнуудыг хөгжүүлэнэ. "Хятадад суралцах, Өвөр Монголд суралцах" өвөрмөц брэндийг хөгжүүлж, Хятад болон гадаадын их дээд сургуулиудын хамтарсан хөтөлбөр, кредитийг харилцан хүлээн зөвшөөрөх, хил дамнасан сургалтын аяллыг дэмжих, олон түвшний, өргөн хүрээтэй боловсролын солилцооны платформ байгуулах болно. Хятадад суралцаж буй олон улсын оюутнуудад зориулсан дадлагын бааз байгуулж, тэднийг Чөлөөт худалдааны бүсийн аж ахуйн нэгж, олон улсын байгууллагуудад дадлага хийх, инноваци хийх, бизнес эрхлэхэд нь дэмжлэг үзүүлнэ, улмаар "гадаадад суралцах-дадлага-ажил эрхлэлт" замыг шуулутгана. Өвөр Монголын их дээд сургуулиудыг мэргэжлийн боловсролын салбарт олон улсын төслүүдийг хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлж, Хятадын мэргэжлийн боловсролын стандартын олон улсын хүлээн зөвшөөрөлт, бүс нутгийн хэрэглээг нэмэгдүүлэнэ.

Чэнь Мин хэлэхдээ, бид Хятадын гадаад нээлттэй боловсролын янз бүрийн туршилтын бодлогыг идэвхтэй эрэлхийлж, Хятад-гадаад хамтын ажиллагааны боловсрол, олон улсын оюутны элсэлт, гадаадын багш нарын ажлын байрыг судлах талаар зоригтой арга хайна. Боловсролын газар, Чөлөөт худалдааны бүсийн удирдлагын хороо, их дээд сургуулиуд болон төрөл бүрийн аж ахуйн нэгжүүдийн хооронд холбооны механизмыг буй болгож, боловсролын хангамжийн бүтцийг динамикаар тохируулж, Өвөр Монголын Чөлөөт Худалдааны Бүсийн бүтээн байгуулалтад боловсролын хүчийг оруулах болно гэжээ.    

Зохиогч: Лю Жышиань
Найруулагч: Б.САРУУЛ
Эх сурвалж : Өвөр Монголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл