solongonews
Өвөр Монгол Хятадад суралцаж буй гадаадын оюутнуудад дөхөм үзүүлнэ
2026-07-14 10:59
Өвөр Монгол Хятадад суралцаж буй гадаадын оюутнуудад дөхөм үзүүлнэ

Хятадын Өвөр Монголын Чөлөөт Худалдааны Туршилтын Бүсийг байгуулахад Өвөр Монголын боловсролын систем гадаадын оюутнуудад ашигтай ямар бодлого хэрэгжүүлэх вэ?

Хятадад суралцаж буй олон улсын оюутнуудад зориулсан дадлагын бааз байгуулж, тэднийг Чөлөөт худалдааны бүсийн аж ахуйн нэгж, олон улсын байгууллагуудад дадлага хийх, инновац хийх, бизнес эрхлэхэд нь дэмжлэг үзүүлж, улмаар "гадаадад суралцах-дадлага-ажил эрхлэлт"-ын замыг шулуутгана. Өвөр Монголын их дээд сургуулиудыг мэргэжлийн боловсролын салбарт олон улсын төслүүдийг хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлж, Хятадын мэргэжлийн боловсролын стандартын олон улсын хүлээн зөвшөөрөлт, бүс нутгийн хэрэглээг нэмэгдүүлнэ.

Бас Хятадын гадаадад нээлттэй боловсролын олон төрлийн туршилтын бодлогыг идэвхтэй эрэлхийлж, Хятад-гадаад хамтын ажиллагааны боловсрол, олон улсын оюутны элсэлт, гадаадын багш нарын ажлын байрыг судлах талаар зоригтой арга хайна. Боловсролын газар, Чөлөөт худалдааны бүсийн удирдлагын хороо, их дээд сургуулиуд болон төрөл бүрийн аж ахуйн нэгжүүдийн хооронд холбооны механизмыг тогтоож, боловсролын хангамжийн бүтцийг динамикаар тохируулж, Өвөр Монголын Чөлөөт Худалдааны Бүсийн бүтээн байгуулалтад боловсролын хувь нэмэр оруулах болно.     

Зохиогч: Лю Жышиань
Найруулагч: Б.САРУУЛ
Эх сурвалж : Өвөр Монголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл