solongonews
Өвөр Монголын төлөөлөгчдийн дэвшүүлсэн санал
2021-03-10 22:27
Өвөр Монголын төлөөлөгчдийн дэвшүүлсэн 123 санал

XIII сонгуулийн БХАТИХ-ын IV хурлын хугацаанд Өвөр Монголын төлөөлөгчид хариуцлагатайгаар үндсэн хууль ба хуулиар олгосон үүргээ биелүүлж, хурлын хугацаанд нийт 123 санал дэвшүүлснийг ӨМӨЗО-ы Төлөөлөгчдийн багийн хэсэгт ажиллаж байгаа сурвалжлагч 03-р сарын 09-ний өдөр мэдээллээ.

Өвөр Монголын төлөөлөгчдөөс 43 төлөөлөгч санал дэвшүүлжээ. Дэвшүүлсэн саналд:

- Үйлчилгээ ба шинэ хөгжлийн хэв маягт уусахыг гол болгож, чанартай хөгжилд хандах.

- Ядуурлаас ангижирсан ололт амжилтаа бататгаж, хөдөө орон нутгийн сэргэлтийг дэмжих

- Экологийн орчныг хамгаалж, Хятад улсын хойд хэсгийн экологийн аюулгүй байдлыг батлах

- Нийгмийн засаглалыг бэхжүүлж, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх

- Зах зээлийн эрч хүчийг идэвхжүүлж, зах зээлийн оролцогчдын голч өрсөлдөөнийг дэмжих зэрэг таван талын санал дэвшүүлжээ. Бусад саналын хувьд хүн амын хөгшрөлт, интернэт сүлжээний хяналт, анхан шатны намын байрны талаар санал дэвшүүлсэн байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : mp.weixin.qq.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл