Гүө Яньлин: Үр тариа бол хөдөө аж ахуйн амин судас
2021-03-05 23:02
ХIII сонгуулийн БХАТИХ-ын IV хурлын анхны “Төлөөлөгчийн коридор” 03-р сарын 05-ны өдөр нээгдэж, БХАТИХ-ын хэсэг төлөөлөгчид онлайн видеогоор дамжуулан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд сурвалжилга өгсөн байна.
БХАТИХ-ын төлөөлөгч Гүө Яньлин:
- Өвөр Монголын ядуу буурай ард иргэд өнгөрсөн жилд бүгд ядуурлаас ангижирсан. Энэхүү ололт амжилтын 79 хувь нь аж үйлдвэрлэлээр ядуурлыг бууруулах арга бодлогын ач тус юм. Миний нутаг Улаанцав нь "Төмсний нутаг" гэх сайхан алдартай. Бид өмнө нь төмсний үрээ кг-аар хэмжин зардаг байсан бол өнөөдөр үүлдэр сайжруулж, хоргүйжүүлсэн үрээ бид ширхгээр зарах болсон. Ингээд манай нутгийн төмс нь ард иргэдээ баяжуулах "алтан төмс" болсон.
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : http://china.nmgnews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх
