solongonews
”Арван гуравдугаар таван жилийн төлөвлөгөө”-ний үеийн томоохон ололтууд
2021-03-07 22:39
”Арван гуравдугаар таван жилийн төлөвлөгөө”-ний үеийн томоохон ололтууд

2021 он бол Хятадын "Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөө"-ний эхний жил юм. Өөрөөр хэлбэл "Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөө" нь 2021 оноос 2025 он хүртэл хэрэгжинэ.

03-р сарын 05-нд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Засгийн газрын ажлын тайландаа: 2020 онд хийсэн ажлын тойм,  2021 онд хийх ажлын төлөвлөлтийг гаргасан. Мөн "Арван гуравдугаар таван жилийн төлөвлөгөө"-ний ололт амжилтыг дүгнэж, "Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөө"-ний үеийн гол зорилтыг тодорхойлсон байна.

"Арван гуравдугаар таван жилийн төлөвлөгөө"-ний үеийн томоохон ололтууд болон "Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөө"-ний үеийн гол зорилгоос та бүхэнтэй хуваалцъя!

"Арван гуравдугаар таван жилийн төлөвлөгөө"-ний үеийн томоохон ололтууд

■ ДНБ 70 их наяд  юань хүрэхгүй байсан нь 100 их наяд юань болтлоо өссөн.

■ Сансрын нислэг, сарны хайгуул, далайн гүний инженерчлэл, суперкомпьютер, квант мэдээллийн чиглэлээр шинжлэх ухаан, технологийн хэд хэдэн томоохон ололтууд гарсан.

■  Ядуурлыг арилгах, хөдөө аж ахуйн 100 сая цагаач иргэд болон бусад байнгын оршин суугчид хот, суурин газарт суурьшиж, дэлхийн хамгийн том нийгмийн  баталгааны системийг байгуулсан.

"Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөө"-ний үеийн гол зорилго

■ Эдийн засгийн үйл ажиллагааг боломжийн хүрээнд хадгалж, жил бүрийн бодит нөхцөл байдалтай уялдуулж эдийн засгийн өсөлтийн зорилтыг дэвшүүлнэ.

■ Хот суурин газрын ажилгүйдлийн түвшинг 5.5 хувь дотор хянана.

■ Нийгэм даяар судалгаа, шинжилгээний ажлын зардлыг жил бүр 7-оос дээш хувиар өсгөнө.

■ Байнгын оршин суугчдын хотжилтын түвшинг 65 хувьд хүргэнэ.

■ Ой модоор бүрхэх ажлыг.24.1 хувьтай гүйцэтгэнэ.

■ Хэт их бохирдолтой цаг агаар, хотын бохир усан санг үндсэндээ арилгана.

■ Оршин суугчдын нэг хүнд ногдох орлогын өсөлтийг ДНБ-ний өсөлттэй үндсэндээ зэрэгцүүлнэ.

■ Хүн амын дундаж наслалт нэг жилээр нэмэгдэх болно.

■ Тэтгэврийн суурь даатгалын оролцооны түвшинг 95 хувь болгож нэмэгдүүлнэ.

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : Синьхуа
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл