solongonews
БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Шэнь Миньжуаны урилгаар УИХ-ын Боловсрол соёл шинжлэх ухаан спортын байнгын хорооны гишүүд БНХАУ-ын Жэжян мужийн Ханжөү хотод айлчилав
2024-09-25 16:40
БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Шэнь Миньжуаны урилгаар УИХ-ын Боловсрол соёл шинжлэх ухаан спортын байнгын хорооны гишүүд БНХАУ-ын Жэжян мужийн Ханжөү хотод айлчилав.

Айлчлалын хүрээнд Жэжян мужийн Ардын Төлөөлөгчдийн Хурлын Байнгын хорооны дэд дарга Лю шин төлөөлөгчдийг хүлээн авч уулзан мужийн нийгэм эдийн засгийн хөгжлийг танилцуулаад хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийллээ.

Мөн Шинжлэх ухаан, технологийн ололт амжилтаараа БНХАУ-даа төдийгүй, Азид тэргүүлдэг Жэжян их сургуулийн удирдлагуудтай уулзаж сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус сургууль нь 1897 онд байгуулагдсан бөгөөд Хятадын өөрсдийн байгуулсан анхны дээд боловсролын байгууллагуудын нэг аж. Үүний дараа мужийн шинжлэх ухаан, технологийн музей,Ханжөү хотын Азийн наадмын музей, Жэжян мужийн музей болон Лянжү музейг үзэж сонирхлоо.

Төлөөлөгчид 1999 онд Ханжөү хотод байгуулагдсан Алибаба группын төв байранд зочилж, Хятадын интернэт үйлчилгээ, цахим худалдааны инновац хөгжилтэй танилцлаа. Мөн Ханжөү хотын ирээдүйн шинжлэх ухааны хотхон мөрөөдлийн тосгоныг үзэж сонирхлоо. Тус хотхон нь шинжлэх ухаан, инновацын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийг бойжуулах чиг үүрэг бүхий инкубатор төв юм.

БНХАУ-ын Жэжян мужийн Ханжөү хотын боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын бүтээлч санал, санаачилга, үйл ажиллагаатай танилцаж, харилцан туршлага солилцох,харилцаа,хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор хийсэн уг айлчлалд УИХ-ын гишүүн, БСШУС-ын байнгын хорооны гишүүн Д.Рэгдэл, Б.Хэрлэн, О.Саранчулуун нарын хамт оролцлоо.

Зохиогч: О.УДВАЛ/Монгол Улс/
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл