БНХАУ-ын Ханьдань хотод зохион байгуулагдаж буй “FIBA 3x3 U23 Nations League - Asia - Stop 1 -2024” тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд Монголын баг тамирчид түрүүллээ
2024-06-13 10:21
БНХАУ-ын Ханьдань хотод зохион байгуулагдаж буй “FIBA 3x3 U23 Nations League - Asia - Stop 1 -2024” тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд Монголын баг тамирчид түрүүллээ.
Тус тэмцээнд Монгол улсаас U23 насны ангиллын эрэгтэй, эмэгтэй шигшээ багийнхан өрсөлдөв.Эрэгтэйчүүд хэсгийн эхний тоглолтдоо Филиппинийг 21:12-оор хожсон ч Японд 17:21-ээр хожигдсон. Гэвч 38 оноогоор хэсгээр тэргүүлж, шигшээ тоглолтод шалгарсан бөгөөд тус тэмцээний аваргаар тодорчээ. Хятадтай тоглосон тоглолтод Ч.Тэмүүлэн - 7, Г.Дөлгөөн - 4, А.Азбаяр - 4, С.Биндэрьяа таван оноо тус тус авсан байна.

Харин эмэгтэйчүүд хэсгийн тоглолтдоо Филиппин, Японы шигшээд хожигдсоноор тэмцээнээ дуусгажээ.
Зохиогч: О.УДВАЛ/Монгол Улс/
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : СМТ
Дэлгэрэнгүй үзэх
