solongonews
“ASIAN FOLK” Азийн хотуудын Ардын урлаг, гар урлалын наадам Улаанбаатар хотноо болж өндөрлөлөө
2024-06-21 10:06
“ASIAN FOLK” Азийн хотуудын Ардын урлаг, гар урлалын наадам Улаанбаатар хотноо болж өндөрлөлөө.

        Наадамд энэ жил БНХАУ, БНСУ, Индонези, Малайз, Филиппин, Узбекистан, Энэтхэг, Япон, Иран, Болгар зэрэг арван орны 170 уран бүтээлчид болон гар урчууд хүрэлцэн ирж оролцон, төв талбай дээр гурван өдрийн турш уран бүтээлээ үзэгчдэд сонирхууллаа.Мөн тусгайлан зассан 120 гаруй асарт Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн жижиг, дунд бизнес эрхлэгчид өөрсдийн бүтээлээ толилуулж, үзэсгэлэн худалдаа гаргаж шилдгүүдээ тодруулсан байна.

        Энэ удаагийн наадмын шилдгээр Монгол улсын оролцогч, хэл хуурч Б.Батням шалгарч алтан цомын эзэн боллоо.

       Харин мөнгөн цомын эзнээр Индонез улсын “Лаб Арт” хамтлаг, хүрэл цомын эзнээр Узбекстан улсын оролцогч Муминова Оёхон нар шалгарав. Нэгдүгээр байр болон шүүгчдийн нэрэмжит “Шилдэг авьяас” шагналаар Индонез улсын “Жагуанк” хамтлаг, Монгол улсын “Донж” чуулга, Малайз улсын “Кайваяан” хамтлаг тодорлоо. Мөн “Кайваяан” хамтлагийн авьяаслаг хүүхдүүд шүүгчдийн нэрэмжит “Шилдэг залуу авьяас” шагналыг хүртсэн юм.

       Хоёрдугаар байранд ӨМӨЗО-ны уран бүтээлч Журам, Жамбаа, Гон Вен Бин, Чи бөх болон “Барга дууны чуулга”, БНСУ-аас ирж оролцсон “Шайн дэнс” хамтлаг, Исламын бүгд найрамдах Иран улсын оролцогч Ионес Чоламзадех Алам нар шалгарсан бол гутгаар байранд ӨМӨЗО-ны “Хэчү манлай”, “Тал нутгийн ээж мод”, “Цоор дууны хамтлаг”, “Буурал аялгуу” хамтлагууд, мөн Цагаанхүү болон Шүрэнцэцэг нарын хослол, Ерөөл, Тайван, Наран, Баясаа, Баясгалан, Түмэнбаяр, Нарантуяа, Үүрийнтуяа нарын уран бүтээлчид тодорлоо.

Зохиогч: О.УДВАЛ/Монгол Улс/
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : СМТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл