solongonews
Монгол, Хятадын хамтарсан олон улсын дээд сургуулийн гадаад оюутны төлөөлөл Чингис хааны музей болон Үндэсний түүхийн музейг үзэж сонирхлоо
2024-06-07 09:50
Монгол, Хятадын хамтарсан олон улсын дээд сургуулийн гадаад оюутны төлөөлөл Чингис хааны музей болон Үндэсний түүхийн музейг үзэж сонирхлоо.

        Монгол, Хятадын хамтарсан олон улсын дээд сургуулийн Гадаад харилцааны албаны дарга Э.Жаргал болон Гадаад оюутны хариуцсан багш, ерөнхий менежер М.Наргил нар тус сургуулийн гадаад оюутнуудад зориулсан соёлын үйл ажиллагааг ахлан явууллаа.

     Энэхүү үйл ажиллагаа нь Гадаад оюутнууд Монголын түүх, соёлын талаар гүнзгий ойлголттой болох боломжийг олгосон төдийгүй, хоёр орны соёлын солилцоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал алхам болсон юм.

        Оюутнууд музейд байгаа соёлын үнэт дурсгалт зүйлс, тансаг урлагийн бүтээлүүд, түүхийн ховор олдворууд нь тэднийг тэрхүү гайхамшигт түүхийн үеийг биечлэн мэдэрч байна гэж сэтгэгдлээ хуваалцлаа.

 

Зохиогч: О.УДВАЛ/Монгол Улс/
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : СМТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл