solongonews
Харбины мөсөн сийлбэрийн тэмцээнд Монгол улын баг түрүүллээ
2025-01-07 10:42
Харбины мөсөн сийлбэрийн тэмцээнд Монгол улын баг түрүүллээ.

Хятадын Харбин хотноо зохион байгуулдаг мөсөн сийлбэрийн тэмцээнд Монголын сийлбэрчид амжилттай оролцож түрүүлсэн байна. Тодруулбал, 36 дахь удаа болж буй энэхүү тэмцээнд Монгол, Хятад, БНСУ, Орос, Испани, Америк, Эквадор, Франц, Энэтхэг, Мексик, Серби, Монтенегро зэрэг 12 орны 60 гаруй сийлбэрч оролцлоо. Манай улсаас дөрвөн баг оролцсоны хоёр нь алт, мөнгөн медаль хүртсэн байна. Тодруулбал, З.Ганжаргал, Х.Алтанхүү нарын баг түрүүлсэн бол Д.Цэрэнбат, Б.Баярсайхан нар дэд байр эзэллээ.

Харбины мөсөн сийлбэрийн тэмцээнд Монголын сийлбэрчид 2010 оноос хойш тогтмол өрсөлдөж эхэлсэн бөгөөд хамгийн хүчтэй оролцогчийн тоонд зүй ёсоор багтдаг.

Тэгвэл өчигдөр Харбин хотод 27 дахь удаагийн цасан сийлбэрийн тэмцээн эхэллээ. Энэ тэмцээнд Монгол, Хятад, Орос, Казахстан, Өмнөд Солонгос, Энэтхэг, Франц, Эквадор, Индонези, Испанийн 100 сийлбэрч оролцож байгаа юм.

Зохиогч: О.УДВАЛ/Монгол Улс/
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл