Тяньжинь боомтод үүссэн чингэлэг тээврийн бөөгнөрлийг шийдвэрлэхээр санал солилцов
2024-07-30 10:11
Тяньжинь боомтод үүссэн чингэлэг тээврийн бөөгнөрлийг шийдвэрлэхээр санал солилцов.
Монгол улсын тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр БНХАУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзан Тяньжинь боомтод үүссэн чингэлэг тээврийн бөөгнөрлийг шийдвэрлэхээр санал солилцов
Тус уулзалтаар:
- Чөлөөт худалдааны хэлэлцээг эхлүүлэх асуудлаар санал солилцож, иж бүрэн чөлөөт худалдааны хэлэлцээрийг ойрын хугацаанд хийж эхлүүлэх сэдвээр хоёр тал харилцан санал нэгдэв.
- Тянжинь боомтод үүссэн чингэлэг тээврийн бөөгнөрөл, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан бүтээн байгуулалтын асуудлаар харилцан санал солилцож, цаашид шаардлагатай арга хэмжээг авч ажиллахаар тохиролцов.
- Сэргээгдэх эрчим хүчний салбар болон Шинжлэх ухааны парк байгуулах асуудлаар цаашид хоёр тал хамтран ажиллахаар тохиролцлоо.
- Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын хурлыг ойрын хугацаанд хийх хүсэлтэй байгааг илэрхийлж, харилцан ажил хэрэгч хамтын ажиллагааг урагшлуулахаар тохиролцов.
Зохиогч: О.УДВАЛ/Монгол Улс/
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Дэлгэрэнгүй үзэх
