solongonews
2026 оны хоёр чуулганы хэвлэлийн төв нээгдэв
2026-02-28 16:07
2026 оны хоёр чуулганы хэвлэлийн төв нээгдэв

2026 оны Хятадын хоёр чуулган удахгүй нээгдэх гэж буй энэ үед Бээжингийн Медиа төвд байгуулсан бүх Хятадын хоёр чуулганы хэвлэл мэдээллийн төвийг 27-нд албан ёсоор ажиллууллаа. 

14 дэх сонгуулийн БХАТИХ-ын 4-р чуулган болон 14 дэх удаагийн УТЗЗ-ийн БХХ-ны 4-р чуулган нь 3-р сарын 5 болон 3-р сарын 4-нд Бээжинд тус тус нээгдэнэ. Өнөө Хятадын болон гадаадын 3000 гаруй сурвалжлагч хоёр чуулганыг сурвалжлахаар бүртгүүлсэн бөгөөд эдгээрийн дотор дотоодын сурвалжлагч 2000 гаруй, Хонконг, Макао, Тайваний сурвалжлагч болон гадаад орны сурвалжлагч нийт 1000 гаруй байна. Бүх Хятадын хоёр чуулганы хэвлэлийн төв нь нээлттэй, ил тод байх зориг санааг үргэлжлүүлэн баримталж, дотоод гадаадын сурвалжлагч чуулганыг сурвалжлахад хэвлэл мэдээллийн үйлчилгээ үзүүлэх болно.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл