Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хуралын Чуулган болон Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Бүх Хятадын хорооны ээлжит чуулган нь Хятадыг ойлгох чухал цонх болсон юм. “15-р таван жилийн төлөвлөгөө”-ний эхний жилд Хятадын хөгжил дэвшил нь дэлхий нийтийн анхаарлыг татсан. Хятад улс ирэх таван жилд өөрийгөө хэрхэн илүү сайн хөгжүүлж, дэлхийд ашиг тусаа өгөх вэ гэдэгт олон улсын хамтын нийгэмлэг анхаарал хандуулж байна. Бидэнд ярилцлага өгсөн гадаадын эрдэмтэн судлаачид Хятадын төлөвлөгөө дэлхийд илүү их итгэл, тодорхой байдлыг авчирсан гэж илэрхийлсэн байлаа.
“ Тоо хэмжээний боломжийн өсөлт хүрээд зогсохгүй чансаатай хөгжилд хүрсэн”
“14-р таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд Хятадын эдийн засгийн нийт хэмжээ нэмэгдэж, жилийн дундаж өсөлтийн хурд 5.4 хувь хүрсэн нь дэлхийн дундаж өсөлтийн хурдцаас хамаагүй өндөр байв. Энэ жилийн засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өсөлтийн зорилтыг 4.5-5 хувь байхаар тогтоосон бөгөөд Бодит байдалд илүү сайн үр дүнд хүрэхийг онцолсон. Хятад улс дэлхийн эдийн засгийн өсөлтийн хамгийн тогтвортой, найдвартай хөдөлгөгч хүч байсаар ирсэн гэж хүмүүс санал нэгтэй үзэж байна.
Хятадын эдийн засаг өндөр хурдтай өсөлтийн үе шатнаас чансаатай хөгжлийн үе шат руу шилжсэн бөгөөд үүнд технологийн бие даасан байдал, нүүрстөрөгч багатай ногоон өөрчлөлт, нийгмийн үйлчилгээг сайжруулах зэрэг олон тал багтсан. Кун Сангийн /The Kuhn Foundation/ дарга Роберт Лоуренс Кун “14-р таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд Хятадын эдийн засаг олон сорилтыг даван туулж, тогтвортой өсөлтийг бий болгож, ажлын байрыг тогтворжуулах, нийгмийн хамгааллын системийг сайжруулах зэрэг иргэдийн амьжиргаатай холбогдсон асуудалд анхаарлаа хандуулсан. Энэхүү хугацаанд Хятад улс ногоон хөгжлийн цогц өөрчлөлтөө хурдасгаж, технологийн бие даасан байдлын түвшнээ сайжруулж, шинэ чанарын бүтээмж нь хөгжлийн гол түлхүүр үгийн нэг болсон. Түүнчлэн, Хятад улс дотоодын болон олон улсын зах зээлийг зэрэг хөгжүүлж, дотоодын эрэлтийг дайчлахын зэрэгцээ гадаад ертөнцөд нээлттэй байх түвшнийг тасралтгүй дээшлүүлэхэд хичээн ажиллаж ирсэн” гэв.
- Хятадын эдийн засгийн эрсдэлийг даван туулах чадвар, өөрийгөө өөрчлөх гайхалтай чадварыг харуулсан бөгөөд тогтвортой өсөлтийг хадгалахаас гадна технологийн инновацад анхаарлаа төвлөрүүлж, чанар чансааны талаар ч маш их сайжирсан. Хятад улс нээлттэй байдал болон олон улсын хамтын ажиллагааг баримтлахын зэрэгцээ дотоодын эрэлтийг тэлэх замаар эдийн засгийг тогтворжуулахыг нэн тэргүүнд тавьж байна. Энэхүү хөгжлийн арга барил нь гадаад эрсдэлийг эсэргүүцэн тулж, дэлхийн зах зээлд амжилттай нэгдэхэд маш тустай юм гэж Киргизийн Дэлхийн улс төрийн судалгааны хүрээлэнгийн захирал Шерадил Бактыгулов танилцууллаа.
Мароккогийн Африк, Хятадын Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Холбооны дарга Нассер Бучиба “Хятадын эдийн засаг сүүлийн таван жилийн хугацаанд тоо хэмжээний боломжийн өсөлт хүрээд зогсохгүй чансаатай хөгжилд хүрсэн. Хиймэл оюун ухаан, шинэ эрчим хүч, ухаалаг үйлдвэрлэл зэрэг олон салбарт Хятад улс дэлхийд тэргүүлж байна " гэжээ.
- Хятадын эдийн засаг сүүлийн таван жилд гайхалтай тогтвортой байдлыг харуулсан бөгөөд технологийн цуврал шинэчлэлүүд дэлхий нийтийн анхаарлыг татсан. Хамгийн чухал нь Хятад улс дэлхийн засаглалд гол үүрэг гүйцэтгэсээр байна. Хятадын хөгжил нь дэлхийн өмнөдийн орнуудад чухал туршлага хангаад зогсохгүй, илүү шударга, эрх тэгш дэлхийн засаглалын тогтолцоог бий болгоход хувь нэмэр оруулсан гэж Францын Цахилгаан Эрчим Хүчний Компани /EDF/-ийн гүйцэтгэх дэд захирал асан Херве Макено хэлсэн ажээ.
“ Өөрийн чансаатай хөгжлийг бий болгохын зэрэгцээ дэлхийд эерэг нөлөө үзүүлж байна”
Засгийн газрын ажлын тайланд “15-р таван жилийн төлөвлөгөө”-ний гол зорилго, томоохон стратегийн зорилтууд болон гол төслүүдийг тодорхойлсон нь гадаадынхны анхаарлыг ихэд татав.
Шри Ланкийн олон улсын харилцааны мэргэжилтэн Ясилу Ранаража хэлэхдээ "Хятадын ирээдүйн таван жилийн бодлогын чиглэл нь дэлхийд эерэг нөлөө үзүүлж, өөрийн чансаатай хөгжлийг бий болгохын зэрэгцээ дэлхий нийтэд эерэг нөлөө үзүүлэх болно. Жишээлбэл, Хятадын дотоодын эрэлтийг өргөжүүлэх, өндөр түвшний нээлттэй байдлыг дэмжих чиглэлээр идэвхтэй хүчин чармайлт гаргаж байгаа нь нийлүүлэлтийн сүлжээний уян хатан чанарыг нэмэгдүүлж, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг дэмжихэд ашигтай юм. Хятад улс технологийн бие даасан байдалд анхаарлаа хандуулж байгаа нь хөгжиж буй орнуудад технологийн дэмжлэг авахад ашигтай юм. Хятад улс " Нүүрстөрөгчийн оргил үе ба нүүрстөрөгчийг саармагжуулах" зорилтод хүрэхийн төлөө тууштай ажилласнаар цэвэр эрчим хүчний технологийн дэлхийн өртгийг тасралтгүй бууруулна гэж би үзэж байна" гэжээ.
Кун: Хятадын 15-р таван жилийн төлөвлөгөөний үе бол Хятадын 2035 он гэхэд социалист орчин үеийн хөгжлийг үндсэндээ биелүүлэх явц дахь зангилааны таван жил юм. Энэхүү үед Хятадын хөгжлийг ажиглах хамгийн сайн цаг бөгөөд өнгөрсөн үеийг нь эргэн харж, ирээдүйг нь ч төсөөлөн бодох хэрэгтэй учир энэ жилийн хоёр чуулган нь ийм боломжийг олгож байна гэж үзжээ.
Мөн тэрээр “Хятад улс хөгжлийн шинэ зорилтууддаа хүрэхийн хэрээр дэлхий нийтийг ч гүнзгий нөлөөлөх болно” гэжээ.
Италийн Эдийн Засгийн Хөгжлийн Яамны дэд сайд асан Мишель Герачи Хятадын эдийн засаг сүүлийн таван жилд өөрчлөлтөө хурдасгаж, ирээдүйн хөгжлийн бат бөх суурийг тавьсан гэж үзэж байна. Тэрээр Хятад улс хиймэл оюун ухаан зэрэг өндөр технологийн салбарт оруулах хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлэн нэмэгдүүлж, тээврийн сүлжээний бүтээн байгуулалтыг тасралтгүй сайжруулж, "Бүс ба Зам" санаачилгын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийг хүсэж байна. “ Өнөөдөр улам олон хөрөнгө оруулагчид Хятадтай түншлэхийг хүсэж байгаа нь Хятад улс олон улсын өргөн хүрээтэй хамтын ажиллагаанд илүү чухал үүрэг гүйцэтгэх болно гэж үзэж буйтай холбоотой юм”гэв.
Малайзын Ази, Номхон Далайн “Бүс ба Зам” Санаачилгын Хамтран Төлөвлөлтийн Зөвлөлийн дарга Онг Ти Кийт “ Хятадын засаглалын мэргэн ухаан нь дараах байдлаар ач тусаа өгч байна. Өөрчлөлт шинэчлэлийг цогцоор нь гүнзгийрүүлж, өндөр түвшний нээлттэй байдлыг үргэлжлүүлсэн. Бодлогын талаар тууштай, тогтвортой байсан. Ээдрээтэй, донсолгоо ихтэй олон улсын орчинд өөрийн стратегийн дагуу ажилласан болно гэжээ. Түүний үзэж буйгаар, “ 15-р таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд Хятад улс хөгжлийн давуу талаа үргэлжлүүлэн ашиглаж, дэлхийд, ялангуяа дэлхийн өмнөд хэсгийн орнуудад шинэ боломжуудыг авчрах болно”гэжээ.
"Хөгжлийн шинэ стратегид хувь нэмэр оруулагчийн хувьд дэлхийд Хятадын мэргэн ухаан, шийдлүүдийг илүү хангах болно"
Засгийн газрын ажлын тайланд энэ жилийн засгийн газрын ажлын зорилтуудыг тодорхойлохдоо,гадаадад өндөр түвшинд нээлттэй байхаа цаашид өргөжүүлэхийг санал болгосон. Бид харилцан ашигтай хамтын ажиллагааны зарчмуудыг баримталж, институцийн нээлттэй байдлыг тогтвортой өргөжүүлж, олон улсын эргэлтийг өргөжүүлж, нээлттэй байдлаар шинэчлэл, хөгжлийг дэмжих болно. “15-р таван жилийн төлөвлөгөө”-ний эхний жилд Хятад улс дэлхий ертөнцтэй хамтран илүү сайн ирээдүйн төлөө үргэлжлүүлэн ажиллана гэж хүмүүс төсөөлж байна.
- Хятад улс нээлттэй байдлаа шинэчилж, хөгжлөө дэмжиж буй нь энэ оны Хятадын хоёр чуулганы гаргасан эерэг дохионуудын нэг юм. Хятад улс зөвхөн өөрийн хөгжлийг эрэлхийлээд зогсохгүй, хөгжлийн үр шимийг олон арга замаар хуваалцах нь Хятадын онцлог юм. Жишээлбэл, манай холбоо нь мэргэжлийн сургалт зохиох, хамтарсан судалгаа, хөгжүүлэлтээр дамжуулан Хятадын технологийг нэвтрүүлэх замаар далайн усыг давсгүйжүүлэх, цөлийн бүсийн тариалан зэрэг салбарт Марокко, Хятадын аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг дэмжиж, эерэг үр дүнд хүрсэн байна. Энэ бол зөвлөлдөх, хамтран бүтээн байгуулалт хийх, хуваалцах ашиг тусын тухай ойлголтын тод биелэл юм. Хятадын хөгжил нь ямар нэгэн загварыг хуулбарлах биш, харин практик дээр өөрийн гэсэн замыг олох явдал бөгөөд энэ нь бусад хөгжиж буй орнуудад чухал туршлага болдог гэж Нассер Бучиба хэллээ.
Лаосын Саваннахет Их Сургуулийн захирал Ситисай Саявон “Хятадад болсон хоёр чуулган нь Хятад улс боловсролын хөгжилд өндөр ач холбогдол өгч, судалгаа, хөгжүүлэлтийн хөрөнгө оруулалтаа тасралтгүй нэмэгдүүлж, бие даасан инновацын чадавхыг мэдэгдэхүйц нэмэгдүүлж байгааг харуулсан гэж үзэж байна. Үүний зэрэгцээ, Хятад улс нээлттэй байдлаа өргөжүүлэх, зах зээлийн интеграцийг гүнзгийрүүлэх, технологийн солилцоо, хамтын ажиллагааг дэмжих зэргээр хөгжиж буй орнуудын экспортын боломж, хөгжлийн боломжийг өргөжүүлэхийг зорьж байна” гэжээ.
Оросын Хятад судлаач Татьяна Корнильева,Хятадын хөгжил нь улсын хараа, бодлогын тогтвортой байдалтай холбоотой бөгөөд энэ нь дэлхийн тогтворгүй нөхцөл байдлын үед онцгой үнэ цэнэтэй гэж үзэжээ.
- Хятадын хоёр чуулган нээлттэй байдлыг өргөжүүлэх, соёлын солилцоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх илүү таатай бодлого хэрэгжүүлж, Орос, Хятадын боловсрол, иргэд хоорондын солилцооны суурийг улам бэхжүүлэхэд илүү таатай орчыг бий болгохыг хүсэж байна гэж Татьяна Корнильева өөрийн санаа бодлоо хуваалцав.
Шерадил Бактыгулов олон улсын хамтын нийгэмлэг Хятадын чин сэтгэлийн амлалтыг Хятадын хоёр чуулган болон “15-р таван жилийн төлөвлөгөө”-нөөс олж харж болно гэж үзэв. Олон улсын нөхцөл байдал улам бүр төвөгтэй болж буйтай холбогдуулан Хятад улс нээлттэй, тогтвортой хөгжлийн замыг баримталж, хариуцлагатай том гүрний хувьд дэлхийн хамтын хөгжлийг урагшлуулах болно. “ Ирэх таван жилд Хятад улс дэлхийн эдийн засаг, технологийн өсөлтийн хөдөлгөгч хүч хэвээр байхаас гадна хөгжлийн шинэ санаачилга дэвшүүлж, дэлхийд Хятадын мэргэн ухаан, шийдлүүдийг улам ихээр хангах болно”гэж Шерадил Бактыгулов ярилцлага өгөхдөө хэлэв.
