Одоогоос 80 жилийн тэртээ 14 жил ширүүн, цус урсгасан тулалдааны эцэст Хятадын ард түмэн Японы түрэмгийллийг эсэргүүцсэн Хятадын ард түмний дайнд агуу ялалт байгуулж, дэлхийн фашизмын эсрэг дайн бүрэн ялалт байгуулснаа тунхагласан билээ. Энэхүү агуу ялалт бол Хятадын ард түмний ялалт төдийгүй дэлхийн ард түмний ялалт юм. Хятадын ард түмний Японы түрэмгийллийг эсэргүүцсэн дайн, дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан түүхийг дурсах, амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх томоохон ойн арга хэмжээ зохион байгуулна. Үүний ач холбогдол нь чухал бөгөөд өргөн цар хүрээтэй юм. Энэ оны 3-р сард ХКН-ын төв хороо, Төрийн зөвлөл тусгай мэдэгдэл нийтэлж, ойг тэмдэглэх арга хэмжээний талаар ерөнхий зохицуулалт хийсэн.
Нэгдүгээрт. 09-р сарын 03-ны өглөө Хятадын ардын Японы түрэмгийллийг эсэргүүцэх дайн ба дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх сүр жавхлант их ёслол Бээжин хотын Тянь Аньмэний талбайд болно.
Хоёрдугаарт. ХКН-ын Төв Хороо, Төрийн Зөвлөл, Цэргийн Төв Зөвлөлийн нэрэмжит "Японы түрэмгийллийг эсэргүүцсэн Хятадын ардын дайны ялалтын 80 жилийн ой" ойн медалиар Японы түрэмгийллийг эсэргүүцэх дайнд эсэн мэнд үлдсэн ахмад дайчид, генералууд, төрөл төрөгсөд гардуулна.
Гуравдугаарт. 07-р сарын 07-нд Хятадын ардын Японы түрэмгийллийг эсэргүүцсэн дайны дурсгалын ордонд ХКН-ын төв хороо, Төрийн зөвлөл, Цэргийн төв зөвлөлийн нэрэмжит үндэсний эсэргүүцлийн дайн эхэлсний 88 жилийн ойг тэмдэглэх ёслол болно.
Дөрөвдүгээрт. 09-р сарын 03-ны орчимд Хонконг, Макао, Тайвань зэрэг орны элэг нэгтнүүд болон гадаадын холбогдох хүмүүст зориулан Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн, дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан симпозиум, олон улсын эрдэм шинжилгээний семинар зохион байгуулна.
Тавдугаарт. 09-р сарын 18-нд Ляонин мужийн намын хороо, мужийн засгийн газрын нэрэмжит "09-р сарын 18-ны үйл явдлыг дурсах" үйл ажиллагаа Шэньян хотын "09-р сарын 18" түүхийн музейд болно.
Зургадугаарт. Тайванийг чөлөөлсний 80 жилийн ойг тэмдэглэх хурал 10-р сарын 25-нд болно.
Долоодугаарт. 12-р сарын 13-ны өдөр Наньжингийн их хядлагад амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх үндэсний ёслол Наньжинд болно.
Наймдугаарт. Японыг эсэргүүцсэн үндэсний хэмжээний дурсгалын байгууламж, дурсгалт газруудын дөрөв дэх хэсэг, Японыг эсэргүүцсэн алдартай баатрууд, баатарлаг бүлгүүдийн жагсаалтыг зарлана.
Есдүгээрт. Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн, дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан утга зохиол, урлагийн олон бүтээл туурвиж, сэдэвчилсэн хэвлэл гаргана.
Аравдугаарт. Бүх бүс нутаг, хэлтэс албад өөрсдийн бодит нөхцөл байдалд нийцүүлэн олон нийтийг хамарсан ойн арга хэмжээг зохион байгуулна. Хонконг, Макао ч мөн адил ойн арга хэмжээ зохион байгуулна.
