solongonews
Миний аав Хятадад фашизмын эсрэг тэмцэгч гэдгээрээ алдартай
2025-08-31 10:54
Бэй Шитао:Миний аав Хятадад фашизмын эсрэг тэмцэгч гэдгээрээ алдартай

Жан Жером Огюстен Бехие Хятад даяар алдартай Францын эмч.

Хүү Бэй Шитаог гурван настай байхад нь аав Жан Жером Огюстен Бехие нь нас баржээ.Аав нь Хятадад фашистын эсрэг тэмцэгч гэж хүлээн зөвшөөрөгдсөн нь гэр бүлийнх хувьд нэр төрийн хэрэг гэж Бэй Шитао хэлэв.

1937 онд Японы түрэмгийлэгчид Лү Гөүчяо гүүрний хэрэг дэгдээснээс хойш Жан Жером Огюстен Бехие тэр даруйд Бээжин дэх гадаадын эмнэлгийн ажилтнуудын нэрийн өмнөөс Хятадын Улаан загалмайн нийгэмлэгт захидал бичиж, тус байгууллагад үйлчилж, Хятадын ард түмний фашизмын эсрэг дайныг дэмжив. Тэрээр амь насаараа дэнчин тавьж Японыг эсэргүүцсэн  Хятадын цэргийн хуаранд эм тариа зөөвөрлөхийн тулд унадаг дугуйгаар улаан армийн шархадсан цэргүүд болон тосгоны иргэдэд үнэ төлбөргүй эмчилгээ хийжээ. Түүний Бээжингийн баруун хэсэгт байрлах цэцэрлэгт хүрээлэн нь улаан армийн  тээвэр, холбооны станц болжээ.

Найруулагч: Ц,УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : СИНЬХУА
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл