solongonews
Ахмад дайчдад ”Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайны ялалтын 80 жилийн ой”-н дурсгалын одонг гардуулна
2025-06-24 16:18
Ахмад дайчдад ”Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайны ялалтын 80 жилийн ой”-н дурсгалын одонг гардуулна

Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн алба өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Төв хорооны суртал ухуулгын газрын орлогч дарга Хү Хэпин:

- Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ардын түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан, амьд үлдсэн ахмад дайчид, ахмад нөхдүүд, генералууд буюу тэдний амьд үлдсэн гэр бүлийн гишүүдэд "Японы түрэмгийллийг эсэргүүцсэн Хятадын ард түмний дайны ялалтын 80 жилийн ой"-н дурсгалын одонг гардуулна. Түүнчлэн бүс нутгийн холбогдох газрууд, Японы түрэмгийллийг эсэргүүцэх дайнд эсэн мэнд үлдсэн ахмад дайчид, ахмад нөхдүүд, генералууд болон амьд үлдсэн тэдний гэр бүлийн гишүүд, дайнд амь үрэгдэгсдийн төрөл төрөгсдөд эмгэнэл илэрхийлсэн үйл ажиллагаа зохион байгуулна гэж танилцууллаа. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл