solongonews
Хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогц байгуулах нь олон улсын нийтлэг ойлголт юм
2025-08-29 14:18
Хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогц байгуулах нь олон улсын нийтлэг ойлголт юм

Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн, дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан хэвлэл мэдээллийн төв 29-нд хоёр дахь хэвлэлийн бага хурлаа хийлгэлээ. Хурлын үеэр энх тайван хөгжлийг баримтлах, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогц байгуулахыг ахиулах асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулаа.

Хятадын ГХЯ-ны орлогч сайд Ма Жаошюй хэлэхдээ, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогц гэх чухал үзэл баримтлал нь улс төрийн бүлэглэл байгуулах, хүчтэй нь хүчгүйгээ дарлах дээрэнгүй үзлийг өөрчилж, илүү сайн сайхан дэлхийг хамтдаа байгуулах тухай хамгийн өргөн дэлгэр нийтлэг ойлголтыг буй болгожээ.

Хятад улс талуудын хамт хичээсний үр дүнд, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогц байгуулах нь Хятадын санаачилга байснаасаа олон улсын нийтлэг ойлголт, алсын төсөөллөөс баялаг бодит зүйл болон өөрчлөгдөж байна.

Найруулагч: С. САРНАЧИМЭГ
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл