solongonews
Шинэ Барга баруун хошуу 2015 онд сурталчлах ажлаа эхлүүлэв
2015-01-07 17:46
Шинэ Барга баруун хошууны Аялал жуулчлалын товчоо, Улаанмөчир уран сайхны алба Харбин мужийн Поржя тосгонд болсон Дундад,Орос, Монгол гурван улсын шинэ оны цэнгүүнд оролцов.

Тайван, Гуандун, Шанхай, Бээжин, Өвөр Монгол зэрэг найман муж хотын 20 гаруй газрын аялал жуулчлалын маршрут зохицуулах газар, Бээжин хотын аялал жуулчлалын холбоо болон улсын дотоод гадаадын 300 гаруй жуулчин оролцов.

Шинэ Барга баруун хошуу нь Өвөр Монголоо төлөөлөн үндэстний онцлогтой уран сайхны тоглолтоор үдэшлэгт оролцсоноор морин хуурын хамтлаг, уртын дуу, хөөмий зэрэг язгуур урлагийн тоглолт нь жуулчдын анхаарлыг татлаа. Үүний хамт уг хошууны Аялал жуулчлалын товчоо Поржя тосгонд Шинэ Барга баруун хошууны аялал жуулчлалын гол цэгүүдээ танилцуулж, 2015 оны Шинэ Барга баруун хошууны Аялал жуулчлалын товчооноос сурталчлах ажлаа эхлүүлэв.

Мөн төлөөлөгчид аялал жуулчлалын гол цэг, жуулчлалын маршрут, Барга соёл, хилээр гарах болон зуны аялал жуулчлалын маршрутын тухай нарийн ярилцаж, эхний ээлжинд аялал жуулчлалын маршрутыг шалгах баг томилон, тусгайлан шинэ Барга баруун хошууны аялал жуулчлалын гол цэгүүд, хилийн аялал жуулчлалын цэгтэй танилцахаар болжээ.

   Энэ удаагийн үйл ажиллагаагаар дамжин шинэ Барга баруун хошууны аялал жуулчлалын албанаас Бээжин, Гуандун, Шанхайн аялал жуулчлалыг холбож хамтран ажиллах талаар ярилцжээ.

 

 

 

Зохиогч: Цэнгэл, Сурнаа
Найруулагч: М.Банди
Эх сурвалж : \"Солонго\" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл