solongonews
Чингисийн Алтан Гадас тахилгын шүтээн 58 жилийн дараа эх нутагтаа буцлаа
2015-02-05 09:25
Чингис хааны үеэс үүсэн бий болсон Цагаан Сүргийн тахилга Хубилай хаанаас хууль болгон тогтоож төр ёсны тахилга болгосон.

2-р сарын 3-ны өдөр Чингисийн Алтан гадас тахилгын шүтээнийг Чингисийн онгоноос Отогийн өмнөд хошууны Нансү суурины Нансү багт залан саатуулах ёслол боллоо. Чингисийн онгонд тахилгын ёслол болж, эзэн Чингисийн өндгөн цагаан морийг ордны өмнө залж, Чингисийн Алтан гадас тахилгын шүтээнийг эх нутагт нь үдэн мордуулжээ. Нансү суурины Алтан гадас овогтон болон уг суурины дарга нар хориод газрын зайнаас Чингисийн Алтан гадас тахилгын шүтээнийг угтан авчээ.

Чингис хааны үеэс үүсэн бий болсон Цагаан Сүргийн тахилга Хубилай хаанаас хууль болгон тогтоож төр ёсны тахилга болгосноос одоо болтол найман зуун жилийн турш Алтан гадасчин, Чингис хааны цагаан сүргийн тахилгад өндгөн цагаан тэнгэрийн хүлгээ хөтөлж, тахилгын ёсоо үе уламжлан гүйцэтгэж ирсэн юм. Чингисийн Алтан гадас тахилгын шүтээнийг 1956 онд Чингисийн онгонд төвлөрүүлэн дахиснаас хойш 58 жилийн дараа эх нутагтаа эргэж ирж байгаа нь энэ аж.

Алтан гадас овогтон Нансү багт төвлөрөн суурьшиж, арван хэдэн айл 100 гаруй хүнтэй байдаг. Уг өдрийн ёслолд Нансү багийн Алтан гадас овогтон болон Нансү суурины дарга нар, Чингисийн онгоны Дархадууд оролцжээ. “Энэ өдөр Чингисийн Алтан гадсан тахилгын шүтээн маань эх нутагтаа буцан ирсэнд алтан гадас овогтон хувьд сэтгэл дүүрэн байна. Чингисийн Алтан гадас тахилгын шүтээн нь манай үндэсний эрт дээдээсээ уламжилж ирсэн уламжлалт ёс заншил болно. Иймээс бид эдгээр үнэт соёлын өвөө үе уламжлан залгамжлах ёстой” гэж нутгийн буурал Алтандалай гуай хэлж байлаа.

 

 

 

 

 

 

 

Зохиогч: Баярцэнгэл
Найруулагч: М.Банди
Эх сурвалж : \"Солонго\" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл