solongonews
Хятадын сансар судлалын салбарын 75 жилийн хөгжлийн түүхэнд Өвөр Монгол чухал ач холбогдол үзүүлсэн байна/Нэг/
2024-12-12 16:38
Хятадын сансар судлалын салбарын 75 жилийн хөгжлийн түүхэнд Өвөр Монгол чухал ач холбогдол үзүүлсэн байна/Нэг/

БНХАУ байгуулагдсанаас хойших 75 жилийн хугацаанд Хятадын сансарчид сансарт гайхамшигт түүхийг бичсэн бол Өвөр Монголын ард түмэн энэхүү агуу түүхийн гэрчлэгч бөгөөд оролцогч юм.

Эдгээр дагуул одууд Хятад улсын сансар судлалын үр дүнг дэлхийтэй хуваалцсан байна.Мөн энэхүү явцад Өвөр Монгол ч асар их хувь нэмэр оруулсан байна.

БНХАУ-ын сансрын аж үйлдвэрийн эхлэлийн цэгээс эргэн харахад: 68 жилийн өмнө 1956 онд Хятадын анхны пуужингийн судалгааны хүрээлэн болох Үндэсний батлан хамгаалах яамны 5-р судалгааны хүрээлэн Бээжин хотын баруун захад байгуулагджээ.Одоогоос 66 жилийн өмнө 1958 онд Өвөр Монголын Алшаа аймгийн Эзнээ нутагт урьд өмнө хэзээ ч байгаагүй сансрын хөөргөх талбайг байгуулахаар болжээ.Одоогоос 59 жилийн өмнө 1965 онд Хятадын анхны хатуу түлшит пуужингийн хөдөлгүүр хөгжүүлэлт, үйлдвэрлэлийн бааз, одоогийн Хятадын сансар судлалын шинжлэх ухаан, аж үйлдвэрийн зургаа дахь академи Сычуань мужаас ӨМӨЗО-ны Хөх хот руу нүүж иржээ.Одоогоос 54 жилийн өмнө 1970 онд Хятадын анхны хиймэл дагуул "Дүнфанхун-1" Дүнфэн сансрын хотоос хөөргөсөн.

Хятад улс 2023 онд 70 шахам удаагийн сансрын хөлгийг сансарт амжилттай хөөргөж,200 гаруй сансрын аппаратыг хөөргөж, 26 ба 41 хиймэл дагуулыг нэг пуужингаар хөөргөсөн рекордыг эвдсэн байна.Үүний зэрэгцээ Чанжэн цуврал пуужингууд 2023 онд 500 дахь удаагаа хөөргөж,1970 оны 04-р сарын 24-нд “Дүнфэн-1”хиймэл дагуулыг “Чанжэн-1” пуужингаар хөөргөснөөс хойш Чанжэн цуврал пуужин 100 удаа хөөргөх үүрэг гүйцэтгэх хүртэл 37 жил зарцуулсан байна.100 дахь хөөргөлтөөс 200 дахь хөөргөлт хүртэл 7 жил гаруй хугацаа зарцуулагдсан юм.300 дахь удаагаа хөөргөхөд 4 жил гаруй зарцуулж,400 дахь удаагаа хөөргөхөд 2 жил 9 сар зарцуулсан бол 500 дахь удаа хөөргөхөд зөвхөн 2 жил зарцуулсан байжээ.

Цаг хугацаа хурдалсаар л.

Гэсэн хэдий ч "Шэньжөү-1"-ээс "Шэньжөү-4" сансрын хөлгийн хөөргөх талбайд газардах ажилд оролцож байсан ӨМӨЗО-ны Иргэний хэрэг эрхлэх газрын тэтгэвэрт гарсан ажилтан Жү Аньшаний хувьд энэхүү дурсамж түүхэнд мөнхөд үлдэж байх шиг байлаа.

-1999 онд "Шэньжөү-1"-ийн буцах бүхээг сансрын хөлөг газардахад ажлын туршлага байхгүй учир малчны бэлчээрийг эвдэх нь гарцаагүй ч малчид ерөө нь гомдолгүй өнгөрөөсөн."Шэньжөү-2”-ын буцах бүхээг газардах ажил оройноос өглөө хүртэл үргэлжилсэн бөгөөд энэ нь хамгийн урт цагаар ажилласан байж, маш хэцүү санагдсан байлаа."Шэньжөү-3"-ын буцах бүхээг газардах үеэр хашир малчид сайн дурын ажлын баг байгуулан,мэргэжлийн эрэн хайх, аврах багийнханд хөтөч болсноор буцаах ажиллагаа маш амжилттай болсон байна. “Шэньжөү-4”-ийн газардах үйл ажиллагаа маш хүйтэн өвлийн шөнө болсон бөгөөд мэргэжлийн эрэн хайх, аврах багийн машинуудад зам тавьж өгөхийн тулд малчид өөрийн татсан тороо хайчилж байжээ.Тэр шөнө маш хүйтэн байсан байж,бүх хүмүүсийн хөмсөг хүртэл цантсан байна гэж Жү Аньшань танилцуулсан байлаа.

Өнгөрсөн 60 жилийн хугацаанд Дүнфэн сансрын хотоос олон зуун хиймэл дагуул, 18 Шэньжөү сансрын хөлөг, 1 зорилтот онгоц, 1 сансрын лабораторийг амжилттай хөөргөсөн.Мөн 17 Шэньжөү сансрын хөлөг, Шыжянь-10 хиймэл дагуулууд,гурав дахь шатны сарны хайгуулын дахин нэвтрэх нислэг шалгагч,Чан-Э-5, Чан-Э-6 зэрэг сарны хайгуулын аппаратууд бүгд Өвөр Монголын төвийн бэлчээрийн тал буюу Өвөр Монголын баруун хэсгийн Дүнфэнгийн хөөргөх талбайд газардсан байна.

Зохиогч: ЛИ ШЯ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл