solongonews
Махны чиглэлийн хонины том суурин болсон нь
2015-06-03 15:44
“Баяннуурын мярнуусан хонины мах” хэмээх нэгэн цоо шинэ нэрийн хуудастай болж, олны анхааралд хүрсэн билээ.

Хатан голд ундлагдсан бордооны тариалангаараа “Боомтын гаднах амуу будааны сан” гэсэн сайхан алдрыг харийн гүрэнд хүртэл дуурсгажээ. Энэ бол Баяннуур хотын олон жилийн нэрийн хуудас, уламжлалт давуу тал нь юм. Ойрын жилүүдэд тус хотынхон энэхүү уламжлалт давуу талаа түшиглэн хөдөө аж ахуйн хөгжлийн арга хэлбэрээ өөрчлөх явцдаа “Баяннуурын мярнуусан хонины мах” хэмээх нэгэн цоо шинэ нэрийн хуудастай болж, олны анхааралд хүрсэн билээ.

Бие даан тэжээн бордсон Баяннуурын мярнуусан хонины мах бол Дундад улсын анхдагч биеэ даасан өмчлөлийн эрхтэй махны чиглэлийн хонины шинэ үүлдэр бөгөөд улсын шинжлэх ухаан мэргэжлийн дэвшилтийн хоёрдугаар зэрэглэлийн шагнал болон ӨЗО-ны шинжлэх ухаан мэргэжлийн дэвшилтийн нэгдүгээр зэрэглэлийн шагналыг хүртсэн юм. Энэхүү эх баялагтаа түшиглэн тус хотынхон ойрын жилүүдэд аж үйлдвэрийн сэтгэхүйгээр махны хонины аж үйлдвэрийг хөгжүүлж, хэсэг хуваан тэжээх ба аж үйлдвэржүүлэн эрхлэхээр “хос жигүүр”-ээ болгон махны чиглэлийн хонины аж үйлдвэрийн цоо шинэ сор бүтээгдэхүүнийг бий болгож, шинэ амжилт гаргалаа. Одоо Баяннуур хот Дундад улсын засаг захиргааны хотуудаас махны чиглэлийн хонь тэжээн зах зээлд гаргаж буй хамгийн том суурин болсноор барахгүй цорын ганц дөрвөн улирлаар тэнцвэртэй гаралтыг биелүүлсэн махны чиглэлийн хонь тэжээн үржүүлэх ба боловсруулах суурин болсон ажээ.

Сор бүтээгдэхүүнийг бий болгосон гялс цэг

Гялс цэг нэг. Зах зээлийн хэрэгцээ шаардлагыг хангасан эрлийз үүлдрийг бойжуулж, махны чиглэлийн хонины хөгжилд том орон зайг хангав. Нутгийн хонио эрлийзжүүлэн үүлдэр угсааг нь сайжруулж, ойрын хоёр жилд жил бүрийн эрлийзжүүлэн сайжруулсан махны чиглэлийн хонь 2 саяд хүрэв.

Гялс цэг хоёр. Элбэг дэлбэг тэжээл өвсний давуу талаа түшиглэн тарьж, тэжээхийг уялдуулах стратегийн бодлогыг хэрэгжүүлж, айл болгон өвс тарьж, өрх болгон мал маллаж, жилд туж хашаалан тэжээж, дөрвөн улирлаар худалдан хөгжлийн байдлыг бүрдүүлэв. Одоо Баяннуур хотын 240 мянган тариалах өрхөөс 93 хувь нь махны чиглэлийн хонь маллаж байна.

Өнгөрсөн жилийн мал аж ахуйн оны бүртгэлээр, тус хотод махны чиглэлийн хонь тэжээн үржүүлэх 120 мянган тусгай өрх, 101 тусгай тосгон, 77 тусгай бүс ба ерөнхийлсөн жишээч 2 бүс нутагтай болж, жил бүр 500-аас дээш махны чиглэлийн хонь худалдах, 3505 тусгай тэжээлийн талбайтай болоод махны чиглэлийн хонийг тэжээж байгаа нь 63 хувьд хүрэв. 2014 онд Баяннуур хотын тэжээсэн махны чиглэлийн хонь 20.87 сая, махны чиглэлийн хонины гаргалт 10.90 саяд хүрч Дундад улсад тэргүүлсэн байна.

Гялс цэг гурав. ӨЗО-ны хамгийн анхны нядлан боловсруулах хяналт шалгалтын тавцанг байгуулав. Үйлдвэрт орох төрөл зүйл, тоо хэмжээ, им тэмдгийн шалган батлах, нядлах, малын хижиг өвчин шинжлэх, таваарын хаяг хадах, үйлдвэрээс гарах зэрэг бүхий л явцыг цахим байдлаар харж болох болжээ. Тус хотын махны чиглэлийн хонийг нядалж боловсруулах үйлдвэр бүгд энэхүү хяналтын тавцанд шилжив.

 

Гялс цэг дөрөв. “Зээл тавьж хурга авах” мал аж ахуйн загварыг идэвхтэй дэлгэрүүлэв. Аж ахуй нэгжээс тэжээлийн бүс байгуулж, тариалах өрхөөс төллөх насны эм хонь тэжээх тоогоо мэдэгдсэний дараа аж ахуй нэгжээс дахин хонь худалдан авах зээл олгож байна. Энэ бүсэд нэгдэж махны чиглэлийн хонь тэжээх өрхөөс аж ахуйн нэгжид хургаа худалдах хэлбэрээр төллөх насны эм хонь худалдан авсан зээлээ төлж, аж ахуйн нэгж нь зах зээлийн үнээр тариалах өрхийн бордсон махны хургыг худалдан авч, тариачдын өвс бордоогоо тарихад хэрэглэх бордоог үнэ төлбөргүйгээр хангаж байна.

Гялс цэг тав. Махны чиглэлийн хонины эргэлтэд аж ахуйн хэлхээ холбооны бүтээн байгуулалтыг түргэтгэв. Ү Юань шаний Жин Юань тэжээн үржүүлэх бүс ба Лин Хэ дүүргийн Фү Чүан тэжээн үржүүлэх бүсээр төлөөлсөн тэжээн үржүүлэх тэргүүлэгч аж ахуйн нь өвс тарих, нядлах, бордоогоо нэгдсэн байдлаар тохируулах, органик бордоо үйлдвэрлэх, намгийн хий гаргах зэргийг багтаасан махны чиглэлийн хониор гол болгосон эргэлтэд аж үйлдвэрийн хэлхээг бий болгосон аж.

Гялс цэг зургаа. Борлуулах хэв загварын шинийг санаачилжээ. Ү Юань шаний Жин Юань тэжээн үржүүлэх бүс нь махны чиглэлийн хонины тэжээлийн суурингаа бүтээн байгуулахаар дамжин сүлжээн дээрх худалдааны тавцанг байгуулж байна. Хэрэглэгчид энэхүү тавцангаар дамжин махны чиглэлийн хонийг тэжээн бордохоос аваад нядалж боловсруулах хүртэлх бүхий л явцыг мэдэж авахаар барахгүй, мөн сайтаар дамжин худалдан авч чадах болжээ.

Гялс цэг долоо. Чанарын баталгааны системийн бүтээн байгуулалтыг төгөлдөржүүлэв. Урадын өмнөд хошууны Гүлин тэжээн үржүүлэх компани, Урадын дундад хошуун дахь Мэн Ян тэжээн үржүүлэх компани, Ү Юань шаний Жин Юань тэжээн үржүүлэх бүсээр төлөөлөгч болгосон махны чиглэлийн хонь тэжээх тэргүүлэгч аж ахуйн нэгжүүд нь мэдээлэл холбооны дамжуулах арга ба мэдээлэл холбооны асууж лавлах системийг судлан бүтээж, махны чиглэлийн төл тоссоноос аваад тэжээж өсгөх, нядалж боловсруулах, зах зээлд гаргах хүртэлх бүх явцыг сайтаас асууж лавлах болгож, чанарын аюулгүй байдлыг хангасан байна.

 

 

Зохиогч: Хайраа, Төгсбилиг
Найруулагч: М.Банди
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл