solongonews
Дундад, Оросын хэвлэл мэдээллийн форум
2014-10-29 09:51
Төлөөлөгчид тус тусын хэвлэл мэдээллийн тухай нарийн танилцуулж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хоёр улсын хэвлэл мэдээллийн хоорондох хамтын ажиллагаа болон цаашдын хөгжлийн хандаш зэрэгт үзэл бодлоо солилцсон байна.

    “ӨМӨЗО-ны соёлын өдрүүд ”-ийн үйл ажиллагааны чухал арга хэмжээний нэг болох Дундад, Оросын хэвлэл мэдээллийн форум 10 сарын 28-ны үдээс хойш БНБАУ-ын нийслэл Улаан-Үүд хотноо амжилттай болж өнгөрлөө.

         ӨМӨЗО-ны ардын засгийн ордны хэвлэл мэдээллийн албан газар, БНБАУ-ын засгийн газрын албан тэнхим, хоёр улсын хэвлэл мэдээллийн төлөөлөгчид хуралд оролцож, ӨМӨЗО-ны ардын засгийн ордон болон БНБАУ-ын засгийн газрын хоорондох хэвлэл мэдээллийн солилцооны хамтран ажиллах тухай хэлэлцээрт гарын үсэг зурав. ӨМӨЗО-ны ардын засгийн ордны сонин мэдээний албан газар, БНБАУ-ын засгийн газрын албан тэнхим, Өвөр Монголын Өдрийн Сонин, Буридын улсын телевиз, Буридын "Ариг ус" телевиз, Өвөр Монголын Радио Телевиз,  “Миний буриад” сэтгүүл зэрэг хоёр улсын хэвлэл мэдээллийн төлөөлөгчид “ Дундад, Оросын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг дээшлүүлэх” гол сэдвийн хүрээнд илтгэл хийжээ. Төлөөлөгчид тус тусын хэвлэл мэдээллийн тухай нарийн танилцуулж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хоёр улсын хэвлэл мэдээллийн хоорондох хамтын ажиллагаа болон цаашдын хөгжлийн хандаш зэрэгт үзэл бодлоо солилцсон байна.  29-ны өдөр Дундад улсын хэвлэл мэдээллийн төлөөлөгчид БНБАУ-ын хэвлэл мэдээллийн байгууллага нэгжтэй хэлэлцээр хийх юм байна.

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл