Цаг уурын монгол бичгийн портал сайт ашиглалтад оржээ
2015-01-08 10:29
Гай гамшгаас сэргийлэх мэдээ мэдээллийг тараан үндэстний орны шинжлэх ухаан техник, соёл, цаг уурын үйл хэргийг хөгжүүлэхэд тус болох юм.
\n
\n

2015 оны 1-р сарын 1-нээс Цаг уурын монгол бичгийн портал сайт албан ёсоор ашиглалтад орсныг ӨМ-ын Цаг уурын товчооноос мэдээллээ. Уг сайт ашиглалтад орсноор цаг уурын мэдээ, урьдчилсан сэрэмжлүүлэг дохио, гамшгаас сэргийлэх, шинжлэх ухааны мэдлэг, бодлого хууль тогтоол зэргийг ашиглах боломжтой болжээ. Үүний зэрэгцээ ӨМ-д цаг уурын 119 станцыг нэмж ажиллуулан, 3 хоногийн цаг уурын урьдчилсан байдлыг мэдээлэх юм байна.

Монгол бичгийн цаг уурын сайт ажиллуулснаар ӨМ-ын өргөн олон малчин түмэн цаг уурын мэдээг цаг тухайд нь интернетээс харах боломжтой болжээ.
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх
