Өвөр Монголын барилга байгууламжийн хөрөнгө оруулалт багасжээ
2015-02-03 09:37
Өнгөрсөн жилийн мөн үеэсээ 7.3 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.

2014 онд Өвөр Монголын Өөртөө Засах Орны барилга байгууламжийн хөрөнгө оруулалт 137.088 тэрбум юань байж, өнгөрсөн жилийн мөн үеэсээ 7.3 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Худалдаа бизнесийн төвийн борлуулалт бүх талаар буурч, Өвөр Монголын Худалдаа бизнесийн төвийн борлуулалтын талбай 24.5718 сая кв.м байж, 10.3 хувиар буурсан бол борлуулалтын нийт үнэ 106.482 сая юаньд хүрч, 9.6 хувиар буурчээ.

Найруулагч: М.Банди
Эх сурвалж : www.northnews.cn
Дэлгэрэнгүй үзэх
