ӨМӨЗО-ы Намын XI их хурал дээр тус намын төлөөлөгч, Хөххотын намын хорооны орлогч нарийн бичгийн дарга, хотын дарга Хэ Хайдүн үг хэлжээ. Тэрээр "Хөххот нь ӨМӨЗО-ы Намын хорооны "Үлгэр дуурайл"-ын байршуулах шаардлагын дагуу ажиллаж, орны төвийн Өвөр Монголын ерөнхий хөгжилд эзлэх цаашдын байр суурийг тодорхой тогтоож, “орны төвийн ухамсар”-ыг бий болгон, Намын их хурлын урам зоригийг жинхэнэ утгаар нь хотын бүтээн байгуулалтад хэрэгжүүлнэ" гэв.
Хэ Хайдүн бас хэлэхдээ "Хөххот нь үндэсний экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын загвар хот, үндэсний соёл иргэншсэн хот, үндэсний эв нэгдэл, хөгжил дэвшлийн жишиг хотыг бүтээн байгуулж, бүс нутгийн технологийн инновацийн төв, бүс нутгийн тээвэр ложистикийн төв, бүс нутгийн орчин үеийн хэрэглээний төв, бүс нутгийн амралт зугаалгын төвийг байгуулахаар хичээн ажиллаж байна. Орон нутгийн хамтын ажиллагааны талд, “орны төвийн хотын тойрог”, Хөххот, Бугат, Ордос, Үлаацавын "нэг цагийн хотын тойрог", Бээжин, Тяньжинь, Хэбэйгийн "хоёр цагийн эдийн засгийн тойрог" Орос, Монгол, Европт хандуулсан "гадаад нээлтийн тойрог"-ыг бүтээн байгуулна. Эко хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулж, цэвэр эрчим хүч, орчин үеийн аж үйлдвэр, шинэ материал, орчин үеийн тоног төхөөрөмж үйлдвэрлэх, био анагаах ухаан, цахим мэдээллийн технологийн зургаан үйлдвэрлэлийн кластерийг хөгжүүлж, амьдрах ажиллах, сурч боловсроход тохиромжтой өндөр чанарын хотыг бүтээн байгуулж, хөгжил дундаа орны төвийн үүрэг хариуцлагаа гүйцэд биелүүлнэ" гэв.
