solongonews
Уламжлалт анагаах ухааны хэлэлцүүлэг болов
2014-10-30 10:42
Монгол эмнэлгийн 6 нэрт эмч монгол уламжлалт анагаах ухаан, эм эмнэлгийн үүсэл хөгжил, түүхэн явц, эмчилгээний арга хэлбэр, чадамжийн талаар илтгэл тавьлаа.

         “Өвөр Монголын соёлын өдрүүд” -ийн үйл ажиллагааны чухал арга хэмжээний нэг болох Дундад улсын уламжлалт анагаах ухааны уулзалт хэлэлцүүлэг 10 сарын 29-ны өдөр БНБАУ-ын Улаан-Үүд хотын Эрүүл Мэндийн Яам-д болж өнгөрлөө.

        Хуралд ӨМӨЗО-ны Монгол эмнэлгийн 6 нэрт эмч монгол уламжлалт анагаах ухаан, эм эмнэлгийн үүсэл хөгжил, түүхэн явц, эмчилгээний арга хэлбэр чадамжийн талаар илтгэл тавьж, Буриадын том том эмнэлгийн эмч ажилтнууд нийт 70 гаруй хүн оролцжээ.

        Илтгэл тавьсан эмч нар уламжлалт анагаах ухааны түүх соёл, эмчилгээний арга хэлбэр, судалгааны бүтээл, ирээдүйн хөгжлийн талаар нарийн дүгнэлт хийж, Буриадын эмч ажилтнуудад монгол уламжлалт анагаах ухааны гайхамшиг, эмчилгээний чадамжийг гүн гүнзгий танилцуулан, хоёр орны эм эмнэлгийн хүрээний харилцааг гүнзгийрүүлж, монгол уламжлалт анагаах ухааныг дэлхийд таниулахад нэг алхам  урагшилсан байна.

        Мөн энэ өдөр Дундад, Оросын боловсролын солилцооны хурал болсон бөгөөд хоёр орны хэвлэл мэдээллийнхэн болон бусад байгууллагын хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурав.

Бэлтгэсэн: Банди, Журамт

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл