Гадаад худалдааны импорт, экспортын үнэ 170 тэрбум юаниас давжээ
2023-12-22 10:01
Өвөр Монголын гадаад худалдааны импорт, экспортын үнэ 170 тэрбум юаниас давжээ.
Энэ оны эхний 11 сарын байдлаар Өвөр Монголын гадаад худалдааны импорт, экспортын нийт үнэ 172.15 тэрбум юаньд хүрч, дээд амжилт тогтоолоо. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 29.7 хувь өссөн үзүүлэлт юм. Үүнээс экспорт 67.84 тэрбум юань байсан нь өнгөрсөн оны мөн үеэс 24 хувь өссөн үзүүлэлт юм. Импорт 104.31 тэрбум юань байсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 33.7 хувь өссөн байна.
Зохиогч: АНАР
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх
