solongonews
Австралиас Өвөр Монголд хуц оруулав
2015-06-04 10:59
6 сарын 1-нд Австралиас оруулсан хуц ачсан 747 дугаарт аяллын нислэг Хөххотын Цагаан суварга нисэх онгоцны буудалд газардаж, тусгаарлах өрөөнд хянан шалгах, ариутгах явцыг дамжсан байна.


    6 сарын 1-нд Австралиас оруулсан хуц ачсан 747 дугаарт аяллын нислэг Хөххотын Цагаан суварга нисэх онгоцны буудалд газардаж, тусгаарлах өрөөнд хянан шалгах, ариутгах явцыг дамжсан байна.
     Өвөр Монголын Хорио цээрийн газрын хянан шалгах газрын дарга Чү Хайминь: - Энэ удаад Австралийн 110 мал аж ахуйн газрын 5500 гаруй хуцыг сонгосон байна. Энэ нь оруулсан тоо толгой, хүрээ хэмжээгээр хамгийн томоохонд тооцогдож байна гэж болно. Мельбурн нисэх буудлаас 4 тусгай нисэх онгоцоор Хөххотноо авчрахаар төсөвлөж байна гэлээ. Мөн хуцуудыг маш нарийн сонголтоор сонгосон бөгөөд Австралидаа чанар үүлдэр сайтай хуцууд болно. Өвөр Монголын дөрвөн улирлын цаг агаар, өвс тэжээл нь хуцуудын тухайн газрын нөхцөл байдалтай төстэй бөгөөд Өвөр Монголын орчин нөхцөлд зохицох байх гэлээ.
    Импортолсон талын төлөөлөгч Ши Жяжуан хотын Чянь Шян худалдааны компанийн захирал Ли Жяньдүн танилцуулахдаа: - Эхний ээлжид оруулж ирсэн хуцууд нь Дүфө зэрэг махны гаралт сайтай, эдийн засгийн үр ашиг өндөр байж,  эдгээр хуцыг оруулахад 17.2 сая юань зарцуулав.
     6 сарын 2-ны үдээс хойно хоёрдугаар ээлжийн хуцууд Хөххотноо ирсэн байна. Дөрвөн тусгай нисэх онгоц нь 6 сарын 7-оос өмнө Өвөр Монголд ирнэ гэж Өвөр Монголын Хорио цээрийн газрын хянан шалгах газрын дарга Чү Хайминь мэдээлэв.

Найруулагч: Сараа
Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл