Оросын Эрхүү хот дахь “ӨМӨЗО-ны соёлын өдрүүд” -ийн нээлтийн ёслол болон “ Хятад улсын цонх, Өвөр Монголын цонх” ном хандивлах арга хэмжээ 10 сарын 30-ны өдрийн үдээс хойш Эрхүү хотын номын санд болж өнгөрлөө.
Уг арга хэмжээг ӨМӨЗО-ын Засгийн газар, Оросын Эрхүү мужийн зархиргаанаас санаачилж, ӨМӨЗО-ны Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, БНХАУ-аас Эрхүү хотноо суугаа Ерөнхий консулын газар, Эрхүү хотын соёлын яамнаас зохион байгуулжээ.
Тус арга хэмжээг нээж Эрхүү хотын соёлын яамны сайд В.В.Барышников үг хэлж, ӨМӨЗО-ны ардын засгийн ордноос Эрхүү хотын номын санд 2000 ном, 1000 CD хандивлаж, Эрхүү хотын ард түмэнд оюуны бэлэг барьжээ.
Эрхүү мужийн соёлын яамны сайд В.В.Барышников: -Хятад, Орос хоёр орон найрсаг хөрш бөгөөд урт удаан жилийн соёлын харилцаа хамтын ажиллагаатай байж, сүүлийн жилүүдэд хоёр улс нь удаан хугацааны соёл, шинжлэх ухааны харилцаа хамтын ажиллагааны хэлэлцээрийг байгуулсан. Энэхүү арга хэмжээ Эрхүү хотноо болж байгаа нь ӨМӨЗО, тэр дундаа хоёр улсын хоорондын соёлын харилцааг улам эрчимтэй хөгжүүлэн ард түмний нөхөрсөг харилцааг бэхжүүлэх болно гэжээ.
Мөн энэ өдрийн орой Өвөр Монголын урлагийн багийн тоглолт Эрхүү хотноо амжилттай зохион байгуулагдаж нутгийн ард түмэнд Монгол урлаг соёлын гайхашигт ерөнтөнцөөр аялуулжээ.
Бэлтгэсэн: Банди
