10 сарын 31 үдээс хойш “ӨМӨЗО-ны соёлын өдрүүд” -ийн ажиллагааны соёл, хэвлэл мэдээлэл, сурган хүмүүжил, эм эмнэлгийн төлөөлөгчид болон Эрхүү хотын холбогдох албаны төлөөлөгчдийн хамтарсан хурал болж, хамтын ажиллага, хойшдын хөгжлийн талаар гүн гүнзгий ярилцжээ.
ӨМӨЗО-ны төлөөлөгч ярихдаа: -Өвөр Монголын аж ахуй, нийгмийн хөгжлийг даган соёл, хэвлэл мэдээлэл, сурган хүмүүжил, эм эмнэлэг зэрэг салбарууд хөгжилд хүрч, ӨМ-ын тал нутгийн соёлын найр, Улаанмөчир зэрэг соёлын хүрээг буй болгохын зэрэгцээ улсын дотоодод харагдаж байгаа бөгөөд хэвлэл мэдээллийнхэн хөгжлийн шинэ шатанд хүрч, үндэстний онцлогт сурган хүмүүжил, уламжлалт анагаах ухаан зэрэг нь өвөрмөц онцлогоо бүрэн харуулж хойшдын хөгжлийн өргөн нөхцөл бололцоог бүрдүүлсэн гэжээ.
Эрхүү хотын төлөөлөгчийн талаас: -Холбогдох хүрээний үйл ажиллагаа, хөгжлийн хандшийн тухай танилцуулан соёл, сурган хүмүүжлийн хүрээнд хамтын ажиллагаа байгуулахад бэлэн байгаагаа илэрхийлж, хоёр тал харилцан давуу талаа ашиглан бүх хүрээний хөгжлийг хамтдаа түлхэн дээшлүүлж, хоёр орны ард түмний найрамдлын харьцааг ахиулна гэв.
Мөн энэ өдрийн орой Дундад улсаас Эрхүү хотноо суугаа ерөнхий консулын газар “ӨМӨЗО-ны соёлын өдрүүд”-ийн үйл ажиллагааны төлөөлөгчид болон тус ажиллагаанд гүн туслалцаа үзүүлсэн Эрхүү хотын холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзав.
Уулзалтанд ерөнхий консул үг хэлж, ӨМӨЗО-ны Намын хорооны гадаад харилцааны албаны дэд дарга “ӨМӨЗО-ны соёлын өдрүүд”-ийн (2014) арга хэмжээ ёслол төгөлдөр өндөрлөж байгааг мэдэгдэв.
Бэлтгэсэн: Банди, Журамт
