solongonews
Хөххот-БНСУ чиглэлд дахин аялал жуулчлалын нислэгийн шугам нээлээ
2015-04-11 10:31
Хөххот-БНСУ чиглэлд дахин шинэ нислэг нэмэгдлээ.

    

    БНСУ-тай солилцоогоо нэмэгдүүлэхийн тулд ӨМ-ын Хөххотын Худалдааны газар, Цагаан суварга олон улсын нисэх онгоцны буудал, БНСУ-ын Жин Айр компанитай зөвшилцөж, мөн өдөр Хөххот-Яньяны чиглэлд аялал жуулчлалын нислэгийн тусгай шугам нээсэн тухай ӨМ-ын Хөххотын Цагаан суварга олон улсын нисэх онгоцны буудлаас 9-ний өдөр мэдээллээ.

          Нислэгийг 2015 оны 4 дүгээр сарын 9-ээс 2015 оны 6 дугаар сарын 8-ны хооронд таван өдөр тутамд нэг удаа үйлдэнэ. Нислэгийн хугацаа: Яньян хотоос Хөххот руу 19:10-22:00, Хөххотоос Яньян руу 23:00-01:25 байх юм. Дээрх шугамаас гадна Хөххот-Сөүл, Хөххот-Чежу, Хөххот-Чюнжу чиглэлийн нислэг ажиллуулж байна.

Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл